Үйл явдал

Үйл явдал: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлыг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:30 цагт: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд "Худалдаа болон бизнесийн салбар" үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно. 

10:00 цагт: “Монголын үндэсний шагайн харваа: Түүх, соёл, уламжлал, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хурлын танхимд болно.

11:00 цагт: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын талаар Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хэвлэлийн хурал хийнэ. 

12:00 цагт: “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж буй талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

12:30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын төлөөлөгчид болон намын гишүүд БЗД-ийн төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ. 


-“Tourism week-2026” үндэсний чуулганы хүрээнд аялал жуулчлалын ажлын байр, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг болно.

-"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button