Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ОХУ-ын газрын тосыг түр хугацаанд худалдан авахыг зөвшөөрч Путинд бэлэг барилаа

АНУ пүрэв гарагт /2026.03.12/ эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахын тулд далайд гацсан ОХУ-ын газрын тосыг худалдан авахыг түр хугацаагаар зөвшөөрчээ. Сангийн сайд Скотт Бессент Х дээр мэдэгдэл хийхдээ энэ арга хэмжээ нь зөвхөн тээвэрлэлтэд гарсан газрын тосонд хамаараах богино хугацааны арга хэмжээ гэсэн байна.

“Бессент” “Газрын тосны үнэ өсөж буй нь түр зуурын үзэгдэл. Урт хугацаандаа манай орон болон улсын эдийн засагт асар их ашиг тус өгнө” хэмээжээ. “CNBC” агентлаг мэдээлснээр пүрэв гарагийн байдлаар дэлхийн 30 гаруй байрлалд ОХУ-ын 124 сая баррель газрын тос тээвэрлэгдэж яваа аж. Энэ нь дэлхийн хэрэглээг таваас зургаан өдөр хангах хэмжээний тос юм.

АНУ, Израил хоёр Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа газрын тос, байгалийн хий, бордооны үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Тодруулбал Брент маркийн газрын тос баррель нь 119 ам.долларт хүрээд одоо бага зэрэг унан 100 ам.доллар хавьцаа арилжиж байгаа.

Сангийн яамны вэбсайт дээрх мэдээллээс харвал зүүний цагаар пүрэв гарагийн 00:01 минутаас өмнө ачсан ОХУ-ын газрын тосыг дөрөвдүгээр сарын 11-ны 00:01 минут хүртэл худалдан авч болох аж.

АНУ хоригийг цуцалсан цуцлаагүй ОХУ газрын тосоо зах зээлийн үнээс хямдралтай зарж байсан. Гэхдээ дайны улмаас зах зээлийн үнэ нэмэгдсэн тул ОХУ газрын тосны худалдаанаасаа өдөрт олох ашиг нь 150 сая ам.доллароор нэмэгджээ. “Financial Times” сонин мэдээлснээр газрын тосны үнэ өссөн тул гуравдугаар сарын сүүл гэхэд ОХУ 3.3-4.9 тэрбум ам.долларын нэмэлт ашиг олох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл Трамп Ираны эсрэг дайн эхлүүлж, ОХУ-ын газрын тосонд тавьсан хоригийг түр хугацаанд цуцалснаараа Путинд томоохон бэлэг барилаа.

Дайн эхлэхээс өмнө ОХУ-ын эдийн засаг хэцүүхэн нөхцөл байдалд орсон байсан. Украины дайныг дуусгана гээд нэг жил оролдож буй Трамп Ираны эсрэг дайн хийж, ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо түр хугацаанд цуцалж буй нь Москвад дайнаа үргэлжлүүлэхэд тус болох санхүүжилт олголоо. Мөн АНУ анхаарлаа Ойрх Дорнод руу хандуулж байгаа нь Москвагийн хувьд ашигтай явдал юм.

Ираны дайнаас ОХУ хэрхэн хожих талаар нийтлэлийг доорх холбоосоор орж уншаарай.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Путин энэ боломжийг ашиглан бензинээ гялс зараад авах хэрэгтэй. Одоо дэлхийн ихэнх улс орнууд “нөөц бензин”-дээ орсон.

Зочин
Зочин
Reply to  хүннү

Далимдуулж Монголд балга бензинийхээ үнийг нэмнэ, энэ тэгээд чамд сайхан уу хулмас долоогч оо

Зочин
Зочин

Хоёр хөгшин төгцөг галзуурч дэлхийг самарч байна. Хоёулаа нэг их удахгүй биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button