Улс төрийн мэдээ

МҮОХ-ны улиран томилогдсон дарга нар

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган өчигдөр Шангри Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшин, хуралд оролцсон нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улиран сонгогдов.

Харин дэд ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшиж, тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар улиран сонгогдлоо. Мөн дэд Ерөнхийлөгчөөр Монголын Ширээний Теннисийн Холбоо (МШТХ)-ны тэргүүн Ц.Гантулга ажиллахаар болов.

Гүйцэтгэх Зөвлөлд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илгээсэн ч зарим нь нэрээ татсан байна. Тодруулбал Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар санал хураалтаас өмнө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Ийн Гүйцэтгэх Зөвлөлд 14 хүн өрсөлдөж, нийт санал өгсөн 139 хүнээс,

  • Монголын Гимнастикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат 118,
  • Монголын Чөлөөт Бөхийн Холбооны тэргүүн Я.Содбаатар 93,
  • Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч Д.Болормаа 92, Монголын Дугуйт Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав 87,
  • Монголын Триатлоны Холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй 85,
  • Монголын Дугуйн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Энхтөр 84,
  • Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр 70 санал авснаар сонгогдов.

Түүнчлэн Хяналтын Зөвлөлд долоон хүн нэрээ дэвшүүлснээс Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай, Б.Болор, Н.Эрдэнэбаатар, З.Мөнхтогтох, Г.Мөнхцэцэг нар хамгийн олон санал авснаар томилогдлоо.

Харин МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо. Тэрээр 2017 оноос хойш энэ албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Нямбаатар өөрийнхөө хамаарал бүхий хөлсний шитгүүлчдээ дагуулаад ирсэн байв уу

Хаха
Хаха

Сэжгийн гурван хулгайч нар өөр шинэ хүмүүс сонгоочээ

Зочин
Зочин

Batboldiin huu Kimiin huutei baritsjee

Зочин
Зочин

Наранбаатар гуай бол харин ч гавъяатай хүн шүү, ажлаа мэддэг хариуцлагатай туршлагатай хүн

Холбоотой мэдээ

Back to top button