Гадаад мэдээДЭЛХИЙ

Панч дээрэлхүүлж байна гэх мэдээлэлд Ичикава хотын амьтны хүрээлэн хариу өгчээ

Хоёрдугаар сард дэлхий даяар вайрал болсон Панч бусад сармагчнуудад дээрэлхүүлж байна гэх мэдээлэл явах болсонд Ичикава хотын амьтны хүрээлэн хариу өгчээ.

Ичикава хотын амьтны хүрээлэн Х дээр мэдэгдэл гаргахдаа “Япон болон гадаадад буй хүмүүс санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Одоогийн байдлаар Панч руу эрүүл ахуйд нь заналхийлэхээр дайрсан зүйл гараагүй. Харин Япон макау сармагчнууд нийгмийн давхаргын хатуу бүтэцтэй тул сахилга бат тогтоох үйлдлүүд хийдэг. Сахилга бат суулгах үйлдлүүдийг тасралтгүй хийдэггүй. Панч өдрийн ихэнх хугацааг амар тайван өнгөрүүлдэг. Бас Панчийг асарч хамгаалж, тоглодог сармагчнуудын тоо нэмэгдэж байгаа” гэсэн юм. Мөн Панч бусад сармагчнуудтай илүү гүнзгий холбоо тогтоож байгаа учир чихмэл орангутанаараа тоглох хугацаа нь багасаж байгаа аж.

Зарим дээд байр суурьтай сармагчин сүүлийн үед илүү ширүүн зан авир гаргах болсон тул тэднийг түр хугацаанд сүргээс нь салгажээ. Зарим хүн Панчийг хашаанаас гаргах хүсэлт тавьсан ч Ичикава хотын амьтны хүрээлэн “Ингэж хэлж байгаа хүмүүсийг ойлгож байна. Гэхдээ Панч сүрэгтэйгээ амьдарч дассан тул түүнийг одоо салгавал буцаж нэгдэж чадахгүй, насан туршдаа ганцаараа амьдрах эрсдэлд орж магадгүй” гэсэн юм.

Эх сурвалж: E!

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button