Нийгэм мэдээ
АНУ-д сурдаг 6 настай Монгол охин сургуульдаа улсынхаа далбааг мандууллаа
АНУ-д сурдаг 6 настай охин хичээл дээрээ Монголынхоо далбаа байхгүйг анзаарч, багш нартаа зурж үзүүлжээ.
Доктор М.Саруул-Эрдэнэ: Ач охин нэг өдөр сургууль дээрээсээ цаасаар ийм нэгэн бугуйвч хийж ирсэн юм. Яагаад ийм бугуйвч хийв гэж асуутал, хичээл дээр нь дэлхийн олон орны туг далбаа үзсэн гэнэ. Олон улс, үндэстний хүүхдүүд сурдаг сургууль болохоор бүгдийнх нь туг өлгөөтэй байсан ч Монголынх алга байжээ.
Ач охин тэгээд “Манай улсынх алга байна. Ийм байх ёстой” хэмээн өөрийн ойд тогтоосноор бугуйвч хийж, багшдаа үзүүлсэн байна.Хоёр хоногийн дараа багш нь “Бид ач охиноор чинь бахархаж байна. Өөрийн улсынхаа далбаа байхгүйг анзаарч, бидэнд мэдэгдэж, бүр зурж үзүүлсэн. Одоо бид Монголын далбаатай болсон” гэж хэлсэн байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүхэд ийм л хөөрхөн ш дээ. Бяцхан иргэн маань хүний нутаг төрийн далбаагаа үгүйлж суухад томчууд маань газрын баялаг, түүхий эдээ гадныханд өгчөөд улс үндэстнээрээ авилгад идэгдэж гуйлагачин болоод хэвтэж байна.
eh oronch ohind bayar hurgiye
Хөөрхөн юмаа
Гал гал
Хөөрхөн,ухаантай охин б.адаа
Mongoliin irgenshilgui baih.
Монголын иргэншилгүй байсан ч энэ жаахан охины буруу юу? Сэтгэлийг нь бодоод үз дээ!
Одоогийн хүүхэд, залуучууд ийм л болж байгаа юм даа. Эх орондоо эзэн болсон, эрх чөлөөтэй аав, ээжийн хүүхэд ийм л хүн болж өсөж бойжиж байгаа юм даа. Манай ирээдүй сайхан болж байгаа.