Э.Бат-Амгалан дүүргийн хөрөнгөөс хороон дарга нарт тус бүрт нь ₮30 саяыг тараасныг Х.Нямбаатар илчлэв
Өчигдөр буюу өнгөрсөн баасан гарагт Яармаг дах Хангарди ордны гадна Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд, хорооны хэсгийн байцаагч болон иргэд нийлсэн 500 гаруй хүн хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлнэ хэмээн цугласан. Энэ үеэр тэд Нийслэлийн төр захиргааны байр руу нэвтэрч орох шаардлага тавин, хамгаалалтын ажилчидтай зөрчил үүсгэв.
Тухайн иргэд энэ оны Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 214 тэрбум төгрөг байхаар зааж баталсан нь шударга бус хэмээн үзэж байгаа аж. Улмаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт өөрчлөх шаардлага тавьж жагсаж буйгаа илэрхийлсэн.
Хуулиараа нийслэлийн төсвийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг. Иймд нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах эрх нь хотын дарга бус Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хадгалагдаж байгаа юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийсэн. Тэрбээр "Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид Э.Бат-Амгалангийн захиалгаар ирж жагсаж буй дүр үзүүллээ. Тэд эзнийхээ хулгай луйврыг бууруулах ийм үйлдэл хийхээ болих хэрэгтэй. Э.Бат-Амгалан сайд дүүргийн төсвөөс өөрийн хүмүүстээ тус бүр ₮30 саяыг тарааж, хадам дүүгийнхээ хаус худалдан авахад нь урьдчилгаа болгосон. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, дүүгийнхээ бизнест хөрөнгө оруулж байгаа нь үнэн. Цаашдаа БЗД-ийг нэг хүний өмч болгохгүй" хэмээн мэдэгдсэн.
Баянзүрх дүүргийн 24 төрийн албан хаагчид нийгмийн баталгаа болон буцалтгүй тусламж гэж нийт ₮720 саяыг өгсөн байна. Түүнчлэн тус дүүргийн удирдлагууд төсвийн хөрөнгөөс 2023-2025 онд төрийн алба хаагч гэх 45 хүнд 1.3 тэрбум төгрөгийг нийгмийн баталгаа, буцалтгүй тусламж нэрээр олгож байжээ. Харин өнгөрсөн сард 24 төрийн алба хаагчид тус бүр 30 сая төгрөг буюу нийт 720 сая төгрөгийг олгосон аж.



Баянзүр дүүргийн сайтад байршсан мэдээллүүд
Үүгээр хотын даргын хэлсэн үг үнэн болж Э.Бат-Амгалан сайдын "но" илэрч буй юм биш биз. Мөн өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мэдээл хийнэ лээ.
Тодруулбал “Баянзүрх дүүрэг анх удаа хагас их наяд төгрөгийн төсөв баталсан байдаг. Гэвч Нийслэлийн МАН-ын даргыг сонгохтой холбоотойгоор 29 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт оруулж ирсэн бөгөөд үүнийг хэрхэн нөхөх талаар тайлбарлахдаа ард иргэдийн татвараас бүрдүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Хоорондын улс төрийн зөрчил, маргаанаас шалтгаалан Баянзүрх дүүргийн олон мянган татвар төлөгчдийн халаас руу гар дүржээ. Зөвхөн ийм маргаанаас болж 30 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн эрсдэлийг үүсгэж байгаа нь нь дөнгөж ил гарсан хэсэг байх вий. Гэтэл энэ асуудлыг МАН-ын 38 төлөөлөгч ямар ч маргаангүйгээр баталсанд асуудал байгаа юм.
Түүнчлэн зуслангийн бүсэд тавигдаж буй эдгээр замууд нь Э.Бат-Амгалан сайд болон бусад гишүүдийн эрх ашигт хамааралтай байж болзошгүй гэх асуудал бас цухалзана. Цаашид энэхүү шийдвэрүүдийг хууль, хяналтын байгууллагад шалгуулах нь зүй.
Энэ мэт Э.Бат-Амгалан сайдтай холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах болсон. Жишээ нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хохирогч болон хувьцаа эзэмшигчид жагсаал хийж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардсан. Учир нь "Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр тус компанийн захирлаар ажиллаж байхдаа нийт борлуулалтын гуравны нэг нь зардал нэрээр алга болж 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулж хувьцаа эзэмшигчдийг хохироосон" гэх үндэслэлээр жагсаал зохион байгуулж цаашлаад өлсгөлөн зарласан. Гэтэл "өлсгөлөн зарлаж жагсаж байсан иргэд рүү Э.Бат-Амгалан БЗД-ийн хорооны дарга нарыг явуулж жагсаж байсан иргэдийн биед халдуулсан" гэж өлсгөлөн зарласан иргэд хардаж буй. Тухайн жагсаал будилуулсан иргэдийг цагдаагийн байгууллага аль хэдийн шалгаж эхэлжээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсвийн мөнгийг ингэж тараасан нь үнэн бол үнэхээр ноцтой асуудал байна
Хэрвээ үнэн бол иргэдэд маш шударга бус санагдана
Үнэн байлгүй яахав дээ. Шилэн данс руу нь ороод үз
Даварсан юм бэ. Хариуцлага тооцоочээ. АТГ ажлаа хий. Сүрхий гайхуулаад байсан Учрал Зандан нар хаана байна
Энэ ардын намынхан хулгайг ч ёстой нэг шааж өгчээ!
30 say tugrug geheer bagadah mungun bish shuu dee
Нийт тэрбум гаруй
Төрийн мөнгийг ингэж буцалтгүй тусламж нэрээр тараадаг нь зөв үү
hervee unen bol shalgaj hariutslaga tootsoh heregtei
720 сая төгрөг гэдэг их мөнгө шүү
Төсвийн зарцуулалт ил тод байх ёстой
irged bid tatvar tulj baij iim yum sonsdog ni haramsaltai
Хяналтын байгууллага шалгах хэрэгтэй
Баримттайгаар нь шалгаж үнэн худлыг тогтоох хэрэгтэй
uuniig shalgahgui ungurvul bur ih asuudal bolno
Төсвийн мөнгө бол тоглоом биш
Тэгээд шүүхэд өгөөгүй хүний буруу бас бнашд
Аан хөлсний жагсаал ингэж хийлгэжээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хоорондын улс төрийн зөрчил л харагдаж байна