Асар их ашиг олохын тулд зарим хөлөг эзэмшигчид эрсдэл үүрч Ормузын хоолойгоор өнгөрч байна
Ормузын хоолойг Иран хааж, дамжин өнгөрөх гэж оролдсон цөөн хэдэн хөлгүүдийг бөмбөгдөж байгаа. Мөн Иран Ормузын хоолой дагуу далайн тэсрэх бөмбөг суурилуулсан. Ийм том эрсдэл байгаа ч гэсэн эрэлт өндөр тул асар их ашиг олохын тулд зарим хөлөг эзэмшигчид Ормузын хоолойгоор өнгөрчээ. Ингэж эрсдэл үүрч өнгөрснөөр тэд олон сая ам.долларын ашиг авах боломжтой юм.
Ормузын хоолойг хааснаар дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэгийг зогссон. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хөлөг онгоцнуудыг зоригтой байж, Ормузын хоолойгоор явахыг уриалсан байна. Тэр Ормузын хоолойгоор өнгөрөх онгоцнуудын аюулгүй байдлыг АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны хөлгүүд хангана гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын зэвсэгт хүчин аюулгүй байдлаа хангуулах гэж хүсэлт гаргасан тохиодол болгоноос татгалзсан юм. Трамп Израилтай хамтран эхлүүлсэн дайных нь улмаас дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн томоохон хэсэг нь тасалдаад байна. Тэгсэн хэр нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдийн аюулгүй байдлыг хангана гэж ам гарснаа биелүүлсэнгүй. Үүнийг үл харгалзан Грекийн арав, БНХАУ-ын хоёр онгоц Ормузын хоолойг дамжин өнгөрчээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.