Ираны дайныг шүүмжлэлтэй мэдээлж буй хэвлэлүүдийн лицензийг хураана гэж Трампын захиргаа заналхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Ираны дайныг шүүмжлэлтэй мэдээлж буй хэвлэлүүдийн лицензийг цуцална гэж сүрдүүлсэн байна. Тодруулбал АНУ-ын Холбооны Харилцаа холбооны комиссын дарга Брендан Карр бямба гарагт /2026.03.14/ сошиал хуудас дээрээ “Хуурамч мэдээлэл тарааж, мэдээ гажуудуулж буй нэвтрүүлэгчид буюу хуурамч агентлагууд лицензээ сунгуулахаас өмнө алдаагаа засах боломжтой” гэжээ. Мөн нэвтрүүлэгчид олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэж мэдэгдсэн юм.
Америкчуудын ихэнх нь Ираны эсрэг хийж буй дайныг эсэргүүцэж байгаа. Тодруулбал “Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулгаар америкчуудын 27 хувь нь Иранд цохилт өгөхийг дэмжиж байна гэж хариулжээ. Харин 43 хувь эсэргүүцэж, 29 хувь мэдэхгүй байна гэж хариулсан юм. Куиннипиакийн их сургууль явуулсан судалгаагаар америкчуудын 53 хувь нь цохилтыг эсэргүүцэж, 40 хувь дэмжиж байна гэсэн үг үр гарчээ. Харин америкчуудын 74 хувь Иран руу цэрэг оруулах эсэргүүцсэн бол 20 хувь дэмжсэн байна.
Эх сурвалж: PBS, Reuters, Aljazeera








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иранд цэрэг оруулахыг дэмжигчид өөрсдийн хүүхдүүдийг эсвэл өөрсдийг нь байлдуулахаар явуулахад явцгаах уу мэдээж хүүхдээ алуулах сонирхол хэн гэж еврей или англи ,герман ,франц гаралтай америкчуудад байв гэж . Цагаач ногоон карттан негрүүд, индианчууд л явж үхнэ ойлгомжтой . Тэгэхээр америкийн иргэд гэж хэн байнаа Хүний гараар могой бариулдаг хүмүүс америкчууд байсан одоо ч хэвээр өөрийн нутагт хэзээч байлдаагүй