Нийгэм мэдээ

“Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүх

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол цэргийн баярын энэ өдөр цэрэгт байсан үеэ дурсч, саарал шинельтэй хувцсаараа гоёх эрхмүүд олон бий. Эх орныхоо хилийн манаанд зогсож, эр цэргийн үүргээ биелүүлж, эх орноо манаж яваа хилчин дайчдаараа бахархана.

Монгол цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт гар бие оролцон монгол цэргийн ур чадварыг харуулсаар байгаа билээ.

Ингээд та бүхэнд монгол цэргийн өдрийг тэмдэглэж ирсэн түүхийг дурдвал,

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Ингээд хурлаас 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгон өнгөрүүлдэг байжээ.

 Харин 2003 оны 12 дугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Харин ингэж тэмдэглэх нь утга зүйн дутагдалтай хэмээн үзэж, цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх юм гэж тэрбээр үзсэн ажээ.

Иймээс батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай асуудлыг боловсруулсан байна.


Өчигдөр “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан юм. “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн билээ.

"Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэрэгт явж байсан дурсамж шууд санаанд орчихлоо

Зочин
Зочин

Залуучууд цэрэгт явах сонирхол нэмэгдэх хэрэгтэй

Зочин
Зочин

enhiig sahiuulah ajillagaand oroltsdog ni goe

Зочин
Зочин

ene bayr bol jinhene baharhliin odor

Зочин
Зочин

eh ornoo hamgaalah bol hamgiin chuhal uureg

Зочин
Зочин

eh oronoo hairlah setgel endees ehheldeg bh

Зочин
Зочин

Цэрэгт явсан хүн бүрийн баяр гэж боддог

Зочин
Зочин

Цэрэг эх оронч хүмүүжил маш чухал

Зочин
Зочин

Эх орноо хамгаалж яваа цэргүүддээ баярын мэнд

Зочин
Зочин

Монгол цэргүүдээрээ үнэхээр бахархаж байна

Зочин
Зочин

Цэргийн баярын утга учир их гоё юм байна

Холбоотой мэдээ

Back to top button