
Энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн байлдагч Г.Сумъяабазар тэмээндээ яваад ор сураггүй алга болсон байна. Тус байлдагчийг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж буй бөгөөд өнөөдрөөс эхлэн нисдэг тэргээр эрлийн ажиллагааг үргэлжлүүлж эхэллээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат тус цэрэг нь Өмнөговь аймгийн хилийн ангид мал хариулдаг байсан байна. Энэ жил 19 настай тэрбээр хэдхэн хоногийн дараа халагдах гэж байжээ.
Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн эрлийн ажиллагаанд оролцож байгаа аж. Алга болсон байлдагч нь цэргийн алба хааж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар асуудалд орж сахилгын шийтгэл, ар хэмжээ авхуулж байгаагүй албаа нэр төртэй гүйцэтгэж байжээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР СОНИН ЮМ БЭ? СУРАГГҮЙ БОЛНОО ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ ДАА ХАРЬ ГАРИГИЙХАН АВААД ЯВЧИХ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ.БҮҮР АРГА ЯДАХАД МОТО НЬ ОЛДМООР ЮМ САЙН ХАЙГААРАЙ МАНАЙХААН ХҮҮГ ЗААВАЛ ЭСЭН МЭНД ОЛОХ ЁСТОЙ ШҮҮ.
Ромбо гариг авсан бх аа
Gaigyu bga huurhii , hurdan oldoosoi, burhan min.