Цэргээ ганцаар явуулсан хилийн албаны дарга нар хариуцлага хүлээх үү
Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангийн дугаар салбарт малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч "С" нь энэ сарын 25-ны өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад сураггүй алга болсон юм. Тус байлдагчийг Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нутгийн иргэд, ар гэрийнхнийх нь бүрэлдэхүүнтэй 17 бүлгийн 82 хүн оролцож эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Улмаар байдагч "С"-ыг сураггүй алга болсноос хойш тав дахь өдөр буюу өчигдөр малын сууринаас зүүн тийш 50 гаруй км зайд, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Хар заг” багийн нутгаас эсэн мэнд олсон.
Тухайн байлдагч нь халагдах дөхөж байсан бөгөөд малын суурь дээр үүрэг гүйцэтгээд багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Ингэхээр тухайн байлдагч газар нутгийн байршил, малын бэлчээр зэргийг сайтар мэднэ гэсэн үг. Гэтэл тэмээ эргүүлэхээр яваад тав хоног сураггүй болж, осолдсон байдалтай олдсон нь сэжиг төрүүлэхээр.
Хилийн манаанд мордож буй цэрэг хэзээ ч ганцаараа явдаггүй бөгөөд үргэлж багаараа үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч журамтай. Тэр байтугай байгаль хамгаалагчид хүртэл аюулгүй байдал эрсдэлээ тооцож багаараа явдаг атал хилийн ангийн удирдлагууд тухайн байлдагчийг ажлын хариуцлага алдаж ганцаар явуулсан байгаа юм. Алба хаагч үнэхээр тэмээ эргүүлэхээр явсан эсэх нь ч эргэлзээтэй.
Тэгвэл алба хаагч осолдсон асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, тухайн цэргийн ангийн удирдлагууд болон малын суурийн дарга нарыг мөн шалгаж байгаа аж.
Хугацаат цэргийн алба хаагч "С"-ын нүүр, гар зэрэг нь бага хэмжээгээр гэмтэл авсан гэж албаныхан мэдээлсэн. Түүнчлэн амин үзүүлэлтүүд нь тогтвортой, биеийн байдал хэвийн хэдий ч олон хоног хээр байсан учраас бие нь сульдсан байдалтай байгаа аж. Олсон даруй сумын эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлж, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий хуц лаларуудаа иймэрхүү муу нялцгай биeтэй амьсгаанууд,ээжийхээ мөөмнөөс гараагүй нусан чавх мото унаад хэдэн тэмээ эргүүлчихэж чадахгүй.Ийм ацнуудаар хилээ мануулаад чааваас,хэрвээ эх оронд аюул учирвал хамгийн түрүүнд өмдөндөө өтгөн шингэнээ зэрэг гаргаж,гараа өргөж хэлээ гаргана.Юун сүртэй юм онгоцоор залраад битгий баашлаад бай айлын эхнэр бавж байгаад нөхөрт нь нүдүүлээ биз хохь чинь пязду минь
Хар сүүлт олж ир гэж үүрэг өгсөн гэсэн дээ
zodood heer uhluut avaachij haysan bn
Burhan min, hurdan edgeerei.
Зодоод нууж бгаад ойролцоо орхисон сэжиг төрж бна .Тэр газар унаад гэмтсэн бол эрлийн баг харахгүй өнгөрнө гж бхгүй эл харагдах газар .Гадны нөлөөтэй зодуулсан цэрэг