НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: ТЭСО-гийн тэсрэлт хийсэн брэнд “ЗӨВ” аарцан үрлийг ингэж үйлдвэрлэдэг

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, бэлчээрийн мал аж ахуй өндөр хөгжсөн орон. Малынхаа ашиг шимийг боловсруулдаг эртний уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц аргатай ард түмэн. Тараг бүрэн, хоормог, айраг исгэн тэдгээрээсээ аарц гарган, түүгээрээ ааруул хийдэг.

Монгол Улс хөгжин, монголчууд суурин соёл иргэншилтэй болохын хэрээр цагаан идээ боловсруулдаг уламжлалаа хэрхэн үйлдвэрийн технологи руу шилжүүлэх вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарсан. Үүнд хамгийн оновчтой гаргалгаа гарган, шийдлийг нь олсон байгууллагуудын нэг нь 17 жилийн түүхтэй ТЭСО корпораци. Тус корпорацийн үйлдвэрлэдэг олон брэнд, бүтээгдэхүүнийг бид сайн мэднэ, хэрэглэх дуртай. Хамгийн тод жишээ нь “Зөв” брэнд.

“Дэлхийд өрсөлдөнө” уриатай ТЭСО корпарацийн салбар компани болох “Милко” ХХК 2010 онд “Зөв” аарцны ундаагаа үйлдвэрлэн, хоёр жилийн өмнө “Зөв” брэндийн нэр төрлөө нэмэгдүүлж, “Зөв” хатаасан аарцыг хэрэглэгчиддээ хүргэн, тухайн ондоо ХХААЯ-ны “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн” шагнал хүртсэн юм. Тэд оны өмнө “Зөв” аарцан үрэл үйлдвэрлэсэн нь олны талархлыг хүлээн, ихэд эрэлттэй байна. Бид “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Милко” ХХК хийгээд аарцан үрлийг онцоллоо.

Бид “Милко” ХХК-ийн Хуурай хүнсний үйлдвэрийн дарга Сандагдоржийн Өлзиймаатай ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа “Милко” компанийн талаар эхлүүлье. Сүү, аарцан бүтээгдэхүүний олон үйлдвэр манай улсад бий. Тэдгээрээс “Милко” хуурай хүнсний үйлдвэр юугаараа онцлог, давуу талтай вэ?

-“Милко” хуурай хүнсний үйлдвэр 2009 онд байгуулагдсан. Бид анх “Тослог сүү” үйлдвэрлэж, дараа нь буюу 2010 оноос “Зөв” брэндийг бий болгосон юм. Монголынхоо уламжлалыг орчин үеийн технологид уялдуулсан бүтээгдэхүүн л дээ. Манай компани “Уламжлалыг шинэчилнэ” гэдэг уриатай. Үүнийхээ бодит биелэл болгохын төлөө олон жил уйгагүй зүтгэсний нэгээхэн үр дүн нь “Зөв” аарцны ундаа. Дотроо чацарганатай, энгийн гэсэн хоёр төрөлтэй.

 “Милко” компани Монголд анх удаа хуурай хүнсний үйлдвэр байгуулснаараа бахархдаг. Ер нь ямар ч байгууллага хэрэглэгчид юу хүсэж байна вэ, бүтээгдэхүүнээ хэрхэн хийвэл хэрэглэхэд илүү хялбар, авсаархан бэ гэдгийг үргэлж бодолцох учиртай. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, улам боловсронгуй болгох явцдаа бид хатаасан аарцыг бий болгосон. Манай компанийн давуу талын талаар ярьвал нэлээд цаг шаардах болов уу. Дурьдах, онцлох зүйл олон бий.

Бид зөвхөн байгалийн нөхөн сэргээгддэг нөөцийг ашигладаг. Органик гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хэрэглүүлэх нь бидний гол зорилго. Ундааны аарцаа л гэхэд үнээний цэвэр сүүнээс гаргаж авдаг.

-Аарц гэснээс аарцыг хатааж байгаад бүтээгдэхүүн хийх санаа хэрхэн төрөв?

-“Зөв” аарцны ундааг бүтээснийхээ дараа бид судалгаа явуулсан юм. Тэгэхэд хүмүүс ихэвчлэн гэртээ байхдаа уудаг нь анзаарагдсан. Тиймээс “Хүмүүс оффис дээр, ажил дээрээ уудаг зүйл бүтээе. Юу байвал зүгээр вэ” гэж бодож байгаад хатаасан аарцыг бий болгосон юм. Хүйтний улиралд, ханиаданд гэлтгүй бүхий л үед аарц уух эрүүл мэндэд тустай. Гэтэл гэртээ аарц буцалгаад ажилдаа авч явахад ямар билээ. Мэдээж хүндрэл, бэрхшээлтэй. Тиймээс бид хүний хэрэгцээг хялбаршуулахын тулд аарцыг хатаан, нэг удаа хэрэглэхээр савлан, үйлдвэрлэсэн юм.

-“Милко” ХХК-ийн хуурай хүнсний үйлдвэр хэчнээн нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манайх зургаан нэрийн, 26 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Танайх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-“Милко” компани “Зөв” брэндийг бий болгосноосоо буюу 2010 оноос хойш түүхий эдээ малчдаас бэлтгэсээр өдий хүрсэн. Анхандаа Улаанбаатарын ойролцоох фермерүүдээс өөрсдөө автомашинаар очиж авдаг байсан юм билээ.

Одоо манайх түүхий эдээ дөрвөн аймаг (Хэнтий, Сүхбаатар, Сэлэнэ, Дархан-Уул)-ийн есөн сумаас авдаг. Монгол Улс бэлчээрийн мал ахуйтай. Хүйтний улиралд цагаан идээ, сүү хомс байдаг. Тэндээ үйлдвэртэй. Тэндээ сүүгээ хатааж, аарц болгоод нааш нь илгээдэг юм. Тиймээс манай хуурай хүнсний үйлдвэр хавраас намар хүртэл сүү, аарцаа хатааж, хөлдөөх аргаар их хэмжээгээр нөөцөлдөг.

-“Милко” хуурай хүнсний үйлдвэр техник, технологи, инноваци, шинэ санаагаар бусдаас ялгардаг. Энэ нь орчин үеийн техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн илрэл байх.

-ТЭСО корпорацийг үнэхээр хөдөлмөрч, шилдэг хүмүүс удирддаг. Үргэлж шинийг эрэлхийлж, цаг наргүй хөдөлмөрлөдөг. Манай ажлын хамт олон хийснээ дуусгахын төлөө улайрдаг, чин сэтгэлээсээ ажилладаг, эрч хүчтэй. Түүгээр нь би их бахархдаг. Багийн ажиллагааг сайн хөгжүүлсний илрэл байх.

Манай үйлдвэр л гэхэд шинэ санаа, шинэ техник технологиор үргэлж шинэчлэгдэж чаддаг. Бид тетрапак савлагааг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Дараа нь хатаах технологийг мөн Монголд анх удаа оруулж ирсэн юм.

Хатаах технологи дотроо хоёр төрөлтэй. Эхнийх нь өндөр температурт тоосруулан хатаах. Дараагийнх нь нам температурт хатаах. Бид хоёуланг нь Монголд анх удаа нэвтрүүлсэн анхдагч.

-Нам температурт хатаах технологи Монголд нэвтрүүлснээр ямар давуу талтай вэ. Танай бүтээгдэхүүн бусдынхаас юугаараа өвөрмөц, давуу болох вэ?

-Бүх төрлийн эрдэс бодисоо хадгалж, шингэн төлөвт байгаа бүтээгдэхүүний усыг яаж ууршуулбал хамгийн үр дүнтэй байхыг энэ технологи нээсэн. Нам температурт хатаах тусмаа тухайн бүтээгдэхүүн органик чанараа сайн хадгалдаг, яг л байгалийнхаараа хэрэглэгчдийн гар дээр очдог. Зөвхөн усыг нь хатаасан болохоор усанд дүрээд уухад эрдэс бодис, органик чанараа алдахгүй. Үүнийг бид 2019 онд Монголд анх удаа нэвтрүүлэн, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

-Эдгээр бүтээгдэхүүнээ хоногт хэчнээн тонныг үйлдвэрлэдэг вэ. Үйлдвэрийнхээ хүчин чадлын талаар ярина уу?

-Манай үйлдвэр тетрапак савлагаатай сүүг хоногт 60, хуванцар савалгаатайг нэг өдөрт 24 тонныг савлах хүчин чадалтай. Өндөр температурт хатаах үйлдвэр хоногт 100 тонн сүү хатаах хүчин чадалтай. Харин нам температурт хатаах үйлдвэр хоногт 25 тонн сүүг хатаадаг.

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг ялимгүй өөрчилье. “Милко” хуурай хүнсний үйлдвэр оны өмнө аарцан үрэл үйлдвэрлэн, хэрэглэгчдийн хүртээл болгосон нь олны хүндлэлийг ихэд хүлээж байна. Тус бүтээгдэхүүнийг бий болгох санаа хэзээ төрөв?

-Түрүүн би “ТЭСО корпорацийнхан “Уламжлалыг шинэчилнэ” гэдэг уриатай ажилладагийг түрүүн тодотгосон. Бид цагаан хувьсал хийхийн эхлэл нь “Зөв” аарцны ундаа.

“Милко” хуурай хүнсний үйлдвэр нь инноваци шингээсэн, уламжлалаа, технологийн шинэчлэлтэй хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Аарцыг хатааж үйлдвэрлэхээс өмнө аарцан үрэл хийх санаа төрсөн юм. Тэгэхээр аарцан үрэл хийх санаа 2015 оноос эхлэлтэй гэсэн үг.

Туршилт нь 2016 оноос эхэлсэн ч олон удаа туршиж, өөрчилсөөр байлаа. Хэлбэр, хийцээс авхуулаад тэр бүхнийг нарийн бодож, чамбай хийсэн. Хатаасан аарц 2018 оноос хэрэглэгчдийн хүртээл болж, хэрэглээнд нэвтэрсэн. Тэр үеэс аарцан үрэл хийх ажлаа улам эрчимжүүлсэн. Тэгсэн ч санаснаар төдийлөн болохгүй байв. Бүгдээрээ хэлэлцэн, яах вэ, яавал зүгээр вэ гэж зөвлөлдөнө.

 ТЭСО корпорацийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн багш бидэнтэй хамтарч ажилласан, бидэнд их зөвлөгөө өгдөг. Аарцан үрэл эцсийн байдлаар 2019 оны эхээр бий болсон. Мэдээж худалдаанд гаргахын өмнө олон шат дамжлага дамжина. Тэгж явсаар оны өмнөхөн хэрэглэгчдийн гар дээр очлоо.

-Хэлбэр, савлагааны тухайд хэдэн удаа өөрчилж, шинэчилсэн бэ?

-Зөндөө удаа өөрчлөгдсөөн. Урт гонжгор, чипс хэлбэртэйгээс авхуулаад олон янзаар хийх тухай ярилцсан. Энд ТЭСО корпорацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бизнес хөгжил, инновацийн газрын захирал О.Жаргалсайханыг дурьдах нь зүйтэй байх.

За, нэг иймэрхүү санаа байна гэхэд Жаргалсайхан захирал шөнөжингөө бодож хоноод маргааш нь хоёроос гурван хувилбар гаргачихсан байдаг. Шөнийн хэдэн цагт ч утас нь дуугарч магадгүй. Тийм санаа надад төрлөө гээд л залгадаг тухай Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ярьдаг юм.

Манай Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн өмнө хэлбэр, дүрс, өнгө, амтны тухайд олон янзаар туршина. Хэвтэж байгаад идэхэд ийм байна. Босоод идсэн чинь тийм байна гэдэг ч юм уу. Ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн хийхэд худалдаанд гарахаас өмнө ТЭСО корпорацийн 1500 гаруй ажилтан хамгийн түрүүнд амсдаг. Тэгээд санал бодлоо хэлдэг.

Аарцан үрэл үйлдвэрлэлийн хүчин чадал хоногт таван тонн. Аарцаа шахах, жимсээр бүрэх гэсэн хоёр ерөнхий дамжлагатай. Аарцан үрэл дотроо хоёр төрөлтэй. Нэг нь нэрстэй, нөгөө нь чацарганатай. Үүнийхээ төрлийг нэмж, энгийн буюу сүүн бүрмэлтэй аарцаараа, аньстай болгон үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

-Аарцан үрлийг экспортоор гаргах бодол бий юү?

-ТЭСО корпораци одоогоор БНХАУ, Бүгд найрамдах Казкастан улсад бүтээгдэхүүнээ экспортлодог. Бид удахгүй Зөв брэндийг экспортод гарахаар зорин ажиллаж байна.

ТЭСО корпораци цар хүрээгээ дэлхийд гэж хардаг. 2019 онд “Милко” хуурай хүнсний үйлдвэр маань  үнэхээр арвин амжилттай ажиллалаа. Өнгөрсөн онд бид ISO 9001-ийг давтан авлаа, ISO 5 0001 буюу эрчим хүчний олон улсын ISO-г авлаа.  Зөв брэнд дэлхийн зах зээлд тун удахгүй гаргах болно.

Одоогоор дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч амьдардаг монголчууд маань Зөв брэндийг хувийн хэрэглээндээ зориулж сэтгэл өндөр хэрэглэдэг. Монголоос гэр бүлийнхэндээ захиж авхуулдаг болсон зэрэг сэтгэгдлийг хэрэглэгчид маань илгээдэг. Иймд Зөв брэндийг ойрын хугацаанд экспортод албан ёсоор гаргахаар манай хамт олон ажиллаж байна.

“МИЛКО” КОМПАНИЙН ЛАБОРАТОРИ

“Милко” хуурай хүнсний үйлдвэр өөрийнхөө байранд лабораторио 2008 онд байгуулжээ. Тэд Монгол Улсад итгэжлэгдсэн тус лабораторидоо бүх бүтээгдэхүүнээ шинжилдэг.

ТЭСО КОРПОРАЦИЙН ХҮРТСЭН ШАГНАЛУУД

“МИЛКО” КОМПАНИЙН ҮЙЛДВЭР. ЭНД ТЭД ААРЦАН ҮРЛЭЭ ХИЙДЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2020 17:10

Estoi goe sanaa bna. Demjine ee

хэрэглэгч
хэрэглэгч
12 сар 21, 2020 20:08
Reply to  Зочин

зарим үед хөгц амтагдаж байсан шүү хата�##�таамаш сайн хийгээрэй

С
С
12 сар 21, 2020 20:06
Reply to  Зочин

ЖИМСТЭЙГЭЭС ГАДНА ДАН ХУУРАЙ ЦЭВЭР ААРЦАН ХЭЛБЭРЭЭР ХУДАЛДААНД ГАРГАВАЛ МАШ ЭРЭЛТТЭЙ САЙН БАЙНА

Tseel
Tseel
8 сар 24, 2020 08:16

хуршсан амттай хөгц амтагдаж б.а Хорт хавдар үүсгэгч.НМХА үүнийг болиулмаар б.а

шинэ хэрэглэгч
шинэ хэрэглэгч
11 сар 26, 2020 18:59

Саяхан Зөв аарцны ундааг авсан бөглөөг нь онгойлгоод харсан чинь доторх гялгар цаасан бөглөө нь онгорхой байсан. Дахиад авахгүй ээ. Дэмий юм байна.

zovre lioptor
zovre lioptor
7 сар 26, 2021 03:54

You made certain good points there. I did a search on the issue and found nearly all people will go along with with your blog.

Лхагва
Лхагва
12 сар 13, 2021 15:47

Яаж захи�##�ах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button