ДЭЛХИЙ

Ухань хот хоёр шинэ эмнэлгийг зургаан өдрийн дотор ашиглалтад оруулна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар анхлан дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байгаатай холбогдуулж хоёр шинэ эмнэлгийг зургаан хоногийн дотор барьж, ашиглалтад оруулахаар болсон билээ.

Ухань Хуошеншань гэх эхний эмнэлгийг барьж, хоёрдугаар сарын 3-нд ашиглалтад оруулах шийдвэрийг эрх баригчид өнгөрсөн баасан /2020.01.24/ гарагт гаргаад байсан. Харин хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань эмнэгийг хоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулахаар тооцож, барилгыг ажлыг эхлүүлжээ.

Үүрэг хүлээсэн барилгын компаниуд 24 цагийн турш амралтгүй ажиллаж байгаа бөгөөд барилгын үйл явцыг цахим орчинд шууд дамжуулж байна.

Ухань Хуошеншань эмнэлэг 25 мянган метр.кв талбайтай, 1 мянган ортой бол Лэйшеншань эмнэлэг 30 мянган метр.кв талбайтай, 1 мянга 300 ортой юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gangaa
gangaa
2020-01-29 11:15

mundag bvteen baiguulalt hiideg yum bnoo 6 honogt hoer emneleg gedeg chin aimar bn shdee uls oron ni ard urged ni mundag bnaa

ganaa
ganaa
2020-01-29 11:16
Reply to  gangaa

manaihan barilgiihan ajild ochij tusalj turshlaga sudalmaar yumaa

Иргэн
Иргэн
2020-01-29 17:17

Төрийн яамдын барилга жилдээ сүндэрлэж , түмний үйлчилгээний эмнэлэг сургуулиуд хэдэн жилдээ хэрзийж байдгийг зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button