ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №4: Эжен Ионеско “ХИРС” – Төрийн ордон дахь хиржсих үзэгдэл

EGUUR.MN сайт пүрэв гараг бүрд “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгийг бүрэн эхээр нь хүргэсэн.

Харин энэ удаа бид Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс” жүжгийг хүргэж байна. Бид жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээс гадна тус жүжигтэй холбоотой мэдээлэл, жүжигчид, найруулагчдын тайлбартайгаар уншигч танд зориулан бэлдэв.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:51:23

ХҮМҮҮС ЯАГААД “ХИРС” БОЛЖ ХУВИРАВ, ХИРС ГЭЖ ЯМАР АМЬТАН БЭ

Сүүлийн үед хотын гудмаар мэр сэрхэн хирс явж үзэгдэх болсон ч, хүмүүс түүнийг гайхахгүй байгаагаар жүжиг эхэлнэ. Удалгүй хүмүүсийн бие загатнаж, толгой нь эргэж, дотор нь муухай оргиж байснаа аажмаар айхтар хатуу хуягтай хирс болж хувирах аж...

“Хүн” байхаас татгалзаж, санаатай эсвэл санамсаргүйгээр “хирс” болохыг илүүд үзэх тэр ертөнцөд цор ганц залуу үлдэнэ. Учир нь олон давхар хуягтай хирсний царай, хирсний дуу, алхаа гишгээ, бүгд хүнийхээс илүү үзэсгэлэнтэй, илүү хүч чадалтай, сүр бараатай санагдаж эхэлнэ. Мөөрөхийг дуулах гэж сонсоно. Сайхан нь муухай, муухай нь сайхан болж солигдох нийгэмд хирснүүд л сайхан амьдарч, хүмүүс хөлд нь үрэгдэнэ. Хирсжих үзэгдэлд хайр сэтгэл хүртэл нуран унана. Хүнээрээ үлдэхийн тулд, хүмүүсийг хүнээр нь үлдээхийн тулд Беранж юу хийх бол?

С.МЯГМАР: ХҮН ТӨРӨЛХТӨНД ХИРСЖИХ ҮЗЭГДЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Уг жүжгийн тухай Ерөнхий найруулагч, тайзны зураач С.Мягмар хэлэхдээ:

“Хүрснүүд” жүжиг өнөөдөр яг манайд болж байгаа үйл явдлыг ярина. Ярихдаа эмгэнэлт инээдмийн маягаар ярина. Тэр нь дотроо мундаг драмтай. Абсурд жүжиг биш. Тэгж ойлгож болохгүй. Зүгээр л бодит амьдрал. Жаахан хийсвэр сэтгэлгээтэй. Хүн хирс болчихдог. Ер нь бол хирс гэдэг амьтан төрөөд 1-2 жил болоод л үхэхээ байчихдаг. Байгалийн жамаар л, нас нь болохоор л үхнэ. Ер нь хүн төрөлхтөнд ийм хирсжих үзэгдэл явагдаад байгаа. Энэ тухай Ионеско 50-60-ад онд бичиж. Гэвч сэдэв нь шинэ хэвээрээ. Аливаа эрх мэдэл, мөнгөний цаана заавал ямар нэг хамгаалалт давхар явж байдаг. Эд хөрөнгөө, албан тушаалаа алдахгүйн тулд нэг л өдөр хамгаалалт хийж эхэлдэг. Хамгаалалтын хамгийн эцсийн шат бол өнөөгийн энэ соёлжсон нийгэмд хууль. Хуулийг өөрчилнө гэдэг хамгаалалт хийж байна гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол бүр ч хамгаалалт хийж байна гэсэн үг.

Хүний төрөлх чанар бол өөрөө өөрийгөө хамгаалах чанар. Гэхдээ зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө түмний эрх ашгийг золиосолж хирсжиж байгаа бол аюул. Өөрийн бэлчээртэй, өөрийн газар нутагтай, өөрийн иддэг хоолтой, жижигхэн хөөрхөн махан идэштэн юм уу, сүүн тэжээлтнийг гишгээд алчихдаг. Гишгэж байгаагаа өөрөө мэддэггүй. Ийм хууль хэний эрх мэдлийн төлөө үйлчилж эхлэв ээ гэдэг дээр асуулт гарч ирнэ. Энэ тухай л жүжиг юм.

Бүх хүн төрөлхтөн хирс болж хувирчээ. Ингэсээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн л үлдэж гэнэ. Ерөнхийд нь харвал хүн хэзээ хирс болж хувирч байсан юм бэ гэмээр, хүүхдийн. Гэхдээ үүний цаана байгаа философилог утга нь гүнзгий. “Хирснүүд” жүжигт хамгийн сүүлд үлдсэн хүн “Би ганцаараа… би хирс болохгүй” гэдэг. Эрх мэдэл, эд баялгийн төлөө бүх тэмцэл явж дуусна. Тэгэхийн тулд эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг бүгдийг нь үгүй хийж байгаа юм. Урд байгаа төрийн ордонд хирснүүд л бий. Хуулиар өөрийгөө хамгаалчихсан, хуяглачихсан, ийм л аюултай үзэгдэл. Өнгөрсөн зууны 50-аад оны үед бий болсон энэ үзэгдлийг уран бүтээлчид маш олон аргаар дүрсэлсэн. Зураач нар зурсан, хирсийг. Зарим нэг уран бүтээлчид хирсний хамар дээр суучихсан эмэгтэйг хүртэл дүрсэлсэн.

Ийм л өөрчлөгчид, сод ухаантнуудын жүжгийг бид театртаа авч тоглосон.

ФОТО ЦОМОГ

УРАН БҮТЭЭЛЧИД

Ерөнхий найруулагч, тайзны зураач – С.Мягмар

Найруулагч Ж.Амарзаяа

Дууны найруулагч М.Боролдой

Зохиолыг орчуулсан Б.Цацрал

Беранж – Э.Идэрболд

Жан, Хатагтай Боюф – Л.Эрдэнэ-Очир

Дэси- Д.Оюунзул

Философич, Дудард – С.Баасанжаргал

Папион – Ж.Амарзаяа

Ботард, настай эр – Г.Мөнхжаргал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button