Эсгий урлалын шинэлэг шийдэл, уран сэтгэмжийг илэрхийлсэн үзэсгэлэн нээгдлээ
Монголын уран зургийн галерейд “Эсгийн гайхамшиг – Шинэ дуу хоолой” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн гар урлалын мэргэжлийн багш О.Загдцэнд толилуулж байгаа бөгөөд монгол уламжлалт эсгий урлалыг орчин үеийн уран бүтээлтэй хослуулсан онцлогтой юм. Үзэсгэлэнд монгол хонины ноосоор урласан уран сайхны бүтээлүүдээс гадна өдөр тутмын хэрэглээний төрөл бүрийн бүтээлүүд дэлгэгдэж, эсгий урлалын шинэлэг шийдэл, уран сэтгэмжийг олон нийтэд хүргэж байна.

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн гар урлалын мэргэжлийн багш О.Загдцэнд ярихдаа: “Бид хонины ноосоор эсгий ширмэл, олбог зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийдэг байсан бол энэ удаад уг материалыг илүү бүтээлч, уран сайхны чиглэлд ашиглан абстракт шийдэл бүхий, монгол ахуйг илэрхийлсэн бүтээлийг туурвихыг зорьсон. Үзэсгэлэнд нийт 12 шавь оролцож, 20 гаруй уран бүтээл дэлгэн үзүүлж байна. Харин эсгий хувцасны бүтээлүүдийг багтаавал 50-60 орчим бүтээлтэй болж өргөжсөн. Оролцогчид хонины ноосоор материалаа өөрсдөө бэлтгэн боловсруулж, эсгий хувцас урлан танилцуулж байна. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжих, орчин үеийн дизайн, шинэ шийдлийг сурталчлахад чиглэж байгаа” гэв.

О.Загдцэнд багш нь зөвхөн уран бүтээл туурвихаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрээр суралцагчдаа бие даан ажлын байр бий болгох, ур чадвараа ашиглан орлого олох боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр гоё санаачилга байна
Esgii urlal uneheer saihan haragdaj bn
Mash ih setgel shingesen buteel bna
Уламжлалаа орчин үеийн урлагтай хослуулсан нь гайхалтай
Монгол ахуйг сайхан илэрхийлжээ
Zaluu uran buteelchdiig demjij bn
Ийм бүтээлүүдийг илүү их дэмжих хэрэгтэй
Ulamjlalaa hadgalj baigaa ni taalagdaj bn
Эсгий урлал шинэ түвшинд гарчээ
Orchin ueiin designtei ni ih taalagdlaa
Orchin ueiin designtei ni ih taalagdlaa
Багш нь маш сайн ажиллаж байна
Ийм үзэсгэлэнг заавал очиж үзмээр байна
Ochij uzeh husel turj bn
Хонины ноосыг ийм гоё ашиглаж болно гэж бодсонгүй
Mongol buteegdehuun uneheer ontslog