НООЛУУРын эрин үе ба уламжлалаас МИНИМАЛИЗМ руу
Дотоодын ноолуурын өрсөлдөөнт зах зээлээс дэлхийн хувцас загварын илүү том орон зай руу Монголоос хөл тавьсан цөөн брэндүүдийн нэг бол ANNA CASHMERE
2018 онд Ulemj Cashmere компаниас салбарлан анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ноолууран хувцасны энгийн хэв маягийг эвдэж, загварын чиг хандлагыг илүү орчин үеийн хэрэглэгчдийн зах зээл рүү ойртуулжээ.
2025 оны Лондонгийн загварын долоо хоногт Монголоос төлөөлөн оролцож, дэлхийн 250 гаруй дизайнер болон 20 мянга орчим оролцогч, зочдын дунд ANNA CASHMERE брэндийн коллекц танилцуулагдсан юм. Энд дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн загварын өвөрмөц өнгө төрхийг харуулахаар ирсэн дизайнеруудын дуу хоолойг тодруулдгаараа энэхүү загварын долоо хоног дэлхийн загварынхны анхаарлыг татдаг.
Хувцас загварын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, зоримог, шинэ авъяастнуудын эрин үеийг зарлах гарааны талбар эндээс тавигддаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Лондонгийн загварын долоо хоногийн UNFOLD Collective шоугаар дизайнерууд өөрсдийгөө ТУНХАГЛАДАГ.
Уг шоунд Хятад, Косово, Турк, Тайвань, Монгол зэрэг олон улс орны төдийгүй Лондонгийн төрөл бүрийн өвөрмөц хэв маягтай дизайнеруудыг нэг тайзнаа гаргаж, тэд коллекцуудаараа дамжуулан уламжлал, инновац, өгүүлэмж, гоо зүйн илэрхийлэл хийгээд загварын орчин үеийн чиг хандлагыг харуулсан юм.
Жил ирэх бүр дэлхий даяар тэлсээр буй ноолууран хувцасны зах зээлд хөлөө олохын тулд ирээдүйд загвар дизайн, чанар, брэндийн үзэл санаа гээд олон зүйлүүд нэг цэг дээр огтлолцож байж, сая нэг хэрэглэгчдийн сонголтод шигшигдэнэ.

QUIET LUXURY буюу ДАРУУ ТАНСАГЛАЛ
Дэлхийн алдартай, тансаг зэрэглэлийн брэндүүд нь сүүлийн жилүүдэд илүү даруу, минимал болсоор байгааг Парис, Лондон, Нью-Йоркийн загварын долоо хоногууд болон шинээр төрөн гарч буй дизайнеруудын коллекцуудаас харж болно. Тансаг хэрэглээний чиг хандлагууд хүчтэй болохын хэрээр байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй, өнгө загварын хувьд ч илүү даруу болсоор буй. Үүнд гойд зохих нь мэдээж ноолууран бүтээгдэхүүн юм.
Гарал үүсэл нь баталгаатай, тансаг зэрэглэлийн болоод өдөр тутмын энгийн хэрэглээнд ч нийцэж болдог юниверсал байдал нь ойрын ирээдүйд ч ноолууран хувцас, эдлэлийн зах зээлийг илүү өргөжүүлэх нь дамжиггүй.
Энэхүү илүү даруу бөгөөд тансаг хэрэглээг загварын ертөнцөд дизайнерын ур чадвараар нэвтрүүлэх боломжийг Anna Cashmere мэдэрч, 2021-2022 оны намар-өвлийн Ultra Luxury коллекцоо танилцуулж байв. Ноолууран хувцсыг илүү загварлаг, чанартай, минимал байдлаар загварчилж, улмаар Дубай, Хонгконг, Бээжин, БНСУ зэргээр зах зээлээ тэлж, өдгөө Их Британийн Лондон хотноо европын хэрэглэгчдийн гарч очиж эхэлсэн. Хэрэглэгчдийг татаж буй хамгийн гол зүйл нь тогтвортой, малчны гараас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх гарал үүсэл нь баталгаатай гэдгээрээ ноолуурын үнэ цэн улам нэмэгддэг.
Anna Cashmere жил бүрийн намар-өвөл, хавар-зуны коллекцийнхоо хэв маяг, дизайныг илүү чансаа ахиулж, урлагийн жижиг элементүүдийг тусгаад зогсохгүй Монголын ноолууран хувцасны нийтлэг өнгө төрхийг эвдэж, дэлхийн ноолууран хувцасны зах зээл дээрх гол тоглогчдын дэргэд ч ялгарахуйц болсныг TIGER, WINTER GLAM зэрэг коллекцуудаас нь харах боломжтой.





LONDON FASHION WEEK 2025 
Sustainability. Elegance. Timelessness.
XX зуунд орчин үеийн урлагийн дараа хүчтэй яригдаж, ялангуяа 1970-аад онд Америкийн визуал урлагт минимализм илүү хүчтэй тунхаглагдан гарч ирсэн. Минимал буюу латинаар бол хамгийн жижиг, жижигхэн гэх утгаар хэлэгддэг ч яг үндсэндээ Японы Зэн философийн дагуух чиг хандлагыг баримтлан хөгжиж ирсэн урлаг юм. Архитекторуудын хувьд минимал гэдэг бол бүтцийг илүү хялбар болгох, цөөн өнгийг л ашиглах тухай, элдэв зүйлсээс бүхэлдээ ангижрах тухай ойлголт.
Харин хувцас загварт минимализм нь дизайны элементүүдийг илүү зөв зохистойгоор тусгах, өнгө, материалын хувьд ч илүү энгийн мөртлөө шинэлэг, бүтээлч байдлаар бууж ирсэн байдаг.
Хэрэглээний зах зээлийн галзуурал, загварын ертөнцийн хэт ойлгомжгүй, элементүүдийн тэгш бус харьцаа, эрээвэр хураавар чимэглэл, орчин үеийн гэгдэх атлаа хэрэглээнд буумгүй байдал минимализмаас эрс хол.
Нэг ёсондоо даруу байдал нь тансаг хэрэглээнд зохирч, ИЛҮҮгээс татгалзах гэхдээ мөн чанарыг үлдээх тухай ойлголт юм.
Иймээс орчин үед хувцас загварт тогтвортой хэрэглээ, тансаг дэгжин бөгөөд цаг хугацааны явцад үнэ цэн нь алдагдахгүй байх гэдэг цензур байсаар буй. Энэ ойлголтуудыг брэндүүд нэг цэгт огтлолцуулах нь өөрөө нарийн төвөгтэй. Харин ноолууран хувцасны үйлдвэрлэл нь өөрөө хэдий олон шат дамжлага болон зах зээлийн эрсдэл, түүхий эдийн нийлүүлэлт гээд сорилтуудтай тулгардаг ч ANNA CASHMERE 2018 оноос хойш фэйшн дизайн болон чанарын хөгжүүлэлтүүд хийсээр буй.
Тэд хэдхэн хоногийн өмнө Их Британийн нийслэл Лондон хотноо “Raffles London at the OWO” зочид буудлын урилгаар VIP загварын шоу зохион байгуулж, шинэ коллекцоо танилцуулсан нь загварын ертөнцийнхний төдийгүй хэрэглэгчдийн хувьд соньхон байлаа.
Өдгөө ANNA CASHMERE Лондон хотын "JW Marriott Grosvenor House"-д үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байгаа билээ. Тэд цаашид Лондонгийн загварын долоо хоног 2026-2027-гийн үеэр зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй, Монгол ноолуурын үйлдвэрлэгчдийн хамтаар "Mongolian Cashmere Day" томоохон эвент зохион байгуулагаар төлөвлөж буй бөгөөд энэ нь дан ганц өөрсдийн бизнесийн амбиц гэхээсээ илүү дотоодын зах зээлийн боломжийг нээх, гүүр нь болохыг зорьж, London Fashion Week-ийн зохион байгуулагчидтай хэлэлцээ хийгээд эхэлжээ.
Иймээс энэ удаад Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчид болон үндэсний брэндүүдийг шинэ зах зээл рүү хамтдаа урагшлахыг ТЭД УРИАЛЛАА.
ANNA CASHMERE-ийг Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа гарах үеэр, гадны хэвлэлд "Италиас олон тансаг зэрэглэлийн брэндүүд гар үйлдвэрлэлээрээ ялгарч гарч ирсэн шиг энэхүү Монголын ноолуурын брэндэд ч мөн өөрийн гэсэн онцгой давуу тал байна" хэмээн тэмдэглэснийг эргэн санав. Улам бүр байгаль дэлхий рүүгээ, илүү тухтай минимал эрин үе рүү тэмүүлж буй энэ цаг үед монгол ноолуур энэхүү хүсэл зорилготой соёл, мэдрэмжээрээ гойд давхцах буй за.
Тэдний энэ намар-өвлийн коллекц, дизайнерын тансаг хэв загварыг амьсгаа даран хүлээе.
Албан ёсны сайтаар нь зочлохыг хүсвэл ЭНД дарна уу


Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даруу тансаглал гэдэг ойлголт ноолууртай их зохицдог юм байна
Минимал загвар одоо дэлхийд үнэхээр хүчтэй чиг хандлага болжээ
Монгол ноолуураа дэлхийн тайзан дээр гаргаж байгаа нь бахархмаар
Anna Cashmere үнэхээр өөр өнгө төрх бий болгож чаджээ
London Fashion Week-д оролцсон нь том амжилт шүү
Монгол брэндүүд ингэж олон улсад гарч байгааг харахад сайхан байна
Залуу дизайнерууддаа ч их урам өгсөн мэдээ байна
Монголын нэрийг сайнаар сурталчилж байгаад баяр хүргэе
Зурагнууд нь хүртэл маш дэгжин харагдаж байна
Mongol nooluur delkhiin tuvshind garsand bayar hurgey
Londonii tayzan deer garsan ni tom alham boljee
Chanartai buteegdehuun hezee ch unegui bolohgui
Minimal hev mayag ni nadad mash ih taalagdlaa
Noos nooluuriin salbart shine uy gej ene baih
Mongolchuud bid iim amjiltaar baharhah heregtei
Хэдэн жилийн дараа дампуурч магадгүй шүү малчид ноолуураа дараа жил 1кг 500000аар зарна гээд гүрийж чадах л эргүүнүүд тийм болхоор хямд материалтай ноолуураа хольж дундаж үнийн бодлого барьж тэсч үлдээрэй
Ноолуурыг сибирьт эсвэл монголын хүйтэн өвөл өмсөх боломжтой. Бусад оронд ноолуур хэтэрхий дулаан мэдрэмж төрүүлж хүмүүсийн тав тухыг алдуулах болсон дэлхийн дулаарлаас хойш.