НИЙГЭМНийгэм мэдээ

Байлдагч Б.Хүслэн: Цэрэгт ирээд аав ээжийгээ ойлгож, хайрлаж эхэлж байна

Архангай аймгаас хилийн цэргийн 0101-р ангид хугацаат цэргийн алба хаагчаар татагдсан ахлах байлдагч Б.Хүслэнтэй цөөн хором ярилцлаа. Ердөө гурван сарын өмнө аав ээжийн хүү байсан Б.Хүслэн өдгөө умард хязгаарын хилчин болж эх орныхоо дархан хилээ манаж харуулд гарч байхад нь бид таарсан юм.

Видео:

-Цэргийн албанд ирэх болсон тухай яриагаа эхэлье?

-Өөрийн хүсэлтээр ирсэн. Цэргийн тухай янз бүрийн л зүйл яригддаг. Гэвч олон аавын хөвгүүд яваад ирдэг алба. Яагаад болохгүй гэж бодоод зориглосон. Тэр тусмаа хилийн цэрэг учраас бүх дурлаж ирсэн.

-Ирээд хоёр сар гаруй болж байгаа гэж сонссон. Цэргийн амьдралд хэр дасахаар байна. Мэдээж "ард" амьдралаас олон зүйлээрээ өөр байгаа байх?

-Цэрэгт татагдаж ирэхээсээ өмнө аав ээжийнхээ өмнөөс хэдэрлэх үйлдэл гаргадаг байсан. Байлдагч болоод олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд дархан хилийн манаанд явж, цэргийн амьдралаар амьдарч эхлээд тухайн үеийн өөрийнхөө бурууг ойлгодог юм байна.

-Хилийн манаанд гараад дархан хилийн сүлдэд баганын зүг дуран тавиад зогсох тохиол хүн болгонд олдоод байхгүй. Эх орныхоо хилийг ширтээд, амар амгалан буйг харах ямар мэдрэмж байдаг бол?

-Хамгийн түрүүнд Монгол хүн болж төрснөөрөө бахархана. Ийм сайхан газар нутаг, эрх чөлөө, амьсгалах агаар буйд баярлана. Аавыгаа их боддог юм байна. Залуу насандаа яг надтай адил цэргийн алба хааж байсан байхдаа гэж.

-Эрчүүдийн нөхөрлөл, зөв хүн болж төлөвших, эрүүл чийрэг гэх мэт маш олон зүйлийг цэргийн алба өгдөг гэж ойлгодог. Та хэр санал нийлэх вэ?

-Санал нийлэлгүй яах вэ. Ирээд удаагүй ч бид нар аль хэдийн сайхан нөхөрлөлийн түүхийг бичээд эхэлсэн. Цаашдаа улам л дотно болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Цэргийн алба хувь хүнд маш олон зүйлийг суулгаж өгдөг юм шиг ээ. Цэрэгт ирсэндээ үргэлж талархах байх.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эх орноо манаж байгаа залуусаараа бахархаж байна, эрүүл энх албаа хаагаарай

Зочин
Зочин

Ийм бодолтой залуус олон байгаасай, цэргийн алба зөв хүмүүжил өгдөг юм байна

Зочин
Зочин

Ийм бодолтой залуус олон байгаасай, цэргийн алба зөв хүмүүжил өгдөг юм байна

Зочин
Зочин

Ийм бодолтой залуус олон байгаасай, цэргийн алба зөв хүмүүжил өгдөг юм байна

Зочин
Зочин

Аав ээжийнхээ үнэ цэнийг ойлгоно гэдэг хамгийн том сургамж байдаг юм байна

Зочин
Зочин

Aaw eejdee hairtai bolj ehleh ni hamgiin saihan ur dun bn

Зочин
Зочин

Аавынхаа залуу насыг бодож байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүллээ

Зочин
Зочин

Eh ornoo manaj baigaa buh hilchiddee bayarlalaa

Зочин
Зочин

Цэргийн алба зөвхөн бие биш сэтгэлгээг ч өөрчилдөг бололтой

Зочин
Зочин

Ymar ch ajil hiisen eh orondoo heregtei hun bolj baigaa ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Залуу хүн ингэж төлөвшиж байгаа нь үнэхээр бахархмаар

Зочин
Зочин

Iim medee ih unshmaar bn sainiig tugeey

Зочин
Зочин

Эх орныхоо төлөө зүтгэж байгаа бүх дайчдадаа баярлалаа

Зочин
Зочин

Tseregt yavaad irsen humuus yagaad oor boldgiig oilgoj bn

Зочин
Зочин

Хүн хөдөлмөр, сахилга бат дунд л төлөвшдөг юм байна

Зочин
Зочин

Эх оронч сэтгэлтэй залуусынхаа талаар илүү их мэдээлэл хүргэж байгаарай

Уншигч
Уншигч

Одоо ч нэг жил хүү хаа гээд өнгөрнө аав ээждээ эрхэлж хэлээ хазаж эрхэлж байсан банди нар юм үзэхээрээ бажигддаг юм да би гэхэд 46 жилийн өмнө Налайхын нисэхийн ангид 3-жил алба хааж байлаа гэртэ 3 жил болоод харьсан юун ээж аавдаа эрхлэх үнсүүлээд болоо цэрэгт крантин дээр 3 сар болсон 6-сарын 22-нд татагдаад 9 сарын 20 нд бууж байла Налайхд анхны цас орчихсон том том дахь шиг шинель газар чирэгдэх шахам л хөнжил гудсаа үүрээд хувиарласан рот салаандаа очиж байлаа олон шөнө дежурын (невалын )үүрэг гүйцэтгэж нойргүй хонож байлаа эр хүн болж төрөөд олон аав ээжийн хүүхдүүдтэй цэргийн алба эсэн мэнд халагдаад машиндаа суугаад (аавын хүү үүргээ гүйцэтгээд алс нутгаа зорилоо доо ) гэж бүгд дуулаад алба хаасан хорооноосоо гараад харьж байх сайхан байдаг даа залуусаа

Холбоотой мэдээ

Back to top button