"Шагчид" приус зогсоож шатахууны хомсдол, дарааллыг улам нэмэгдүүлж байна
"Шагийн шатахуун авна. Утасны дугаараа. Шатахуун байна. Нэг литр нь ₮10,000, хүргэлт үнэгүй" гэх зарууд цахим орчинд хөвөрч байна. Улс даяар шатахуун ховордож эхлэх үед шагийн бизнес цэцэглэдэг болоод нэлээд жилийн нүүр үзэж буй.
Тэгвэл энэ жилийн шагийн шатахууны үнэ ₮8,000-10,000 хооронд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр шагчид шатахуун өгч буй ШТС-уудад приус маркийн тээврийн хэрэгсэл олноор нь дараалуулж зарах шатахуунаа нөөцөлдөг байна. Улмаар шатахуун авсан автомашины банкнаас шаланк ашиглаж соруулан 5, 10 литрийн цэвэр усны саванд хийнэ. Түүний дараагаар өнөөх савтай шатахууныг захиалсан иргэний автомашины банк руу шаланкаар соруулж хийдэг байна.
Дээрх үйлдэл нь мэдээж хууль бус бөгөөд зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйл "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих" 3.3 Тусгай зөвшөөрөлгүйгээр жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Шагийн шатахуунтай холбоотой асуудлыг Нийслэлийн цагдаагийн хяналт шалгалтын газрын, Газрын тос хийн хяналтын хэлтсээс шалгаж, хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машины дугаар, жолоочийн нэр цахмжсан биз дээ. Бүх колонкод цахимын нэгдсэн хяналтаар давхардуулж өгөхгүй, хоног хугацааг тооцож өгөх систем тогтоомоор байна. Тэгш, сондгойгоор 1 өнжөөд л бензин авдаг нь улсын хэмжээнд бензиний нөөц бүрдүүлж, тасралтгүй гаднаас авах татан авалтыг хангаж чадахгүй.
Аан новш гэж банкнаас шаланкаар соруулж нөөцөлж болох байсан юм байна шдээ гэхдээ шланк. Орохгүй л байсандаа сард нэг удаа л банкыг дүүргэдэг больё
Шөнийн цагаар Бензин дүүргэхэд 50,0 к авч байна гэж яриаад байхын. Машинууд гэрлээ унтрааж очоод авч байна гээд. Сайн шалгаад өгөөрэй
приусны банкнаас яаж бензин авч болох бэ та минэ заагаад өгөх хүн бн у эсвэл худал мэдээ бичээд бн уу
приусны банкнаас яаж бензин авч болох бэ та минэ заагаад өгөх хүн бн у эсвэл худал мэдээ бичээд бн уу
хаин тиим авч болохгүй л бсан да
Банкнаас авч болохгүй
PISDUU NART 7 HONOGT 1 UDAA L UG TEGEED BOLOOO
Колонкын нөхөдийн хамаатан садан, нөхөр, эхнэр, найз нөхөд, сумын төвд колонкын ажилчид од, авилагчид, хахууль авагчид, болж байна даа. Өөрсдийгөө товойлгочихно .Атгаж тавиад бас дутуу шахна. Бензин авахдаа Анхааралтай бай. НӨХӨДӨӨ
Приустэй гөлөгнүүд тэгнэ
Банкнаас бинзен шланкаар авч болохгүй Өөр аргаар бол болно тэхдээ төвөгтэй дараа нь гарах хор нөлөө ихтэй.
Тааж л юм бичих юм.
Төр шагчидыг, шантааж хийж байгааг цээрлүүл
Амар хялбар аргаар амьдардаг чeнж, шагчидыг зогсоож болдоггүй юмуу