ДЭЛХИЙ

Коби Брайанттай хамт зорчиж байсан хохирогчдыг олж тогтоожээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Калифорнийн Калабасас хотод нисдэг тэрэгний ослоор  Коби Брайант, түүний охин Жианна болон бусад долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хохирогчдийг албан ёсоор олж тогтоож, цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн Лос-Анжелесийн шүүх эмнэлгийн вэбсайтад мэдээлжээ.

Тодруулбал, хохирогчид 41 настай Коби Брайант, түүний 13 настай охинтой цуг 13 настай Пэйтон Честер, 45 настай Сара Честер, 14 настай Алисса Алтобелли, 46 настай Кери Алтобелли, 56 настай Жон Алтобелли, 38 настай Кристина Маусер, 50 настай нисгэгч Ара Зобаян нар зорчиж явсан нь тогтоогджээ.

Тэд мохоо биетийн хүчний гэмтэл авсан бөгөөд ослоос болж нас барсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна.

Б.БАЙГАЛЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-05 21:33

hezeenii mdee v

Холбоотой мэдээ

Back to top button