Гадаад мэдээДЭЛХИЙ

EXO хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар "INB100" агентлагаа шүүхэд өгчээ

EXO хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулах зорилгоор “INB100” агентлагийг шүүхэд өгсөн байна. Тэд цалин төлбөр өгөөгүй гэх мэт бусад шалтгааны улмаас агентлагтай хийсэн гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан гэдгээ дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм. Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаа гэдгээ гуравдугаар сард агентлагтаа албан ёсоор илэрхийлсэн байна.

“INB100” агентлагийг Бэкхён 2023 онд үүсгэн байгуулж, Чэн, Шиүмин нар 2024 оны нэгдүгээр сард агентлагт элссэн юм. Түүнээс хэдэн сарын дараа тус агентлагийг “One Hundred Label” нэгтгэн авчээ. “One Hundred Label”-ийн дарга Ча Гавон 22.3 сая ам.долларын залилан үйлдсэн хэргээр прокурорууд ял тулгаад байгаа юм.

Нэгдүгээр сард EXO “Reverxe” нэртэй шинэ цомгоо гаргасан ч “INB100” болон “SM  Entertainment” нарын хооронд үүссэн хуулийн маргааны улмаас Бэкхён, Чэн, Шиүмин нар цомгийн ажилд оролцож чадаагүй байна.

Эх сурвалж: Korea Herald

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button