ДЭЛХИЙ

Эхээ алдсан бяцхан охины үсийг өглөө бүр боож өгдөг автобусны жолооч

Бидний амьдарч байгаа нийгэмд сайн хүмүүс нь саараасаа олон байдаг нь үнэхээр бахархууштай юм. Цахим сүлжээнд орсон даруй хэдэн сая хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан түүх бол яахын аргагүй бяцхан охин Исабелла Пиери болон жирийн нэгэн автобусны жолооч Трейси Дин нарын түүх билээ.

Охиныг есөн настай байхад эх нь хүнд өвчинтэйгөө удаан тэмцсэний эцэст насан эцэслэжээ. Түүнээс хойш бяцхан охин бүхнийг өөрөө хийх болсны нэг нь өдөр бүр үсээ самнаж, боох байлаа. Эх нь байхдаа, охины үсийг өдөр бүр гоёмсгоор сүлжиж самнадаг байсан бол тэр бараан өдрөөс хойш охины үс замбараагүй засалттай болсныг жолооч бүсгүй анзаарчээ.

Түүнээс хойш жолооч бүсгүй сурагчдаа буулгасны дараа хоёр жилийн турш өглөө бүр охины үсийг яг л төрсөн эх нь мэт сэтгэл гарган самнаж өгдөг болов.

Үүнийг мэдсэн охины эцэг Филип Пиери хэлэхдээ: “Охины минь амьдралд ийм багахан өөрчлөлт, гэрэл, баясал авчирна чинээ санасангүй. Би юуг хэрхэн хийхээ одоо ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ л охиныгоо баярлуулж, инээмсэглэл авчрах бүхнийг хийх болно. Бидэнд ийм өгөөмөр сэтгэл гаргаж, тусалж байгаа тэр бүсгүйд үнэхээр их баярлаж байна” хэмээжээ. Харин жолооч бүсгүй Трейси Дин “Исабелла дэндүү жаахан байхдаа эхийгээ алдсан нь миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Тиймээс түүний сэтгэлийг бага ч болов тайтгаруулахыг хичээсэн юм. Надаас өөр хэн ч гэсэн ийм тус хүргэх л байсан” гэлээ.

Энэхүү түүх бидэнд баатар зөвхөн өмсгөлтэй байдаггүйг, тэд зүгээр л бидний адил ажиллаж, амьдралын төлөө тэмцэж байдгийг харуулж байна.

О.ЭНЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: goodmorningamerica.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button