Гадаад мэдээДЭЛХИЙ

Харри, Меган нар Хаан Чарльз тэднийг энгийн иргэн гэж тодорхойлсонд гайхсан хэмээв

Өнгөрсөн сард хунтайж Харри, Меган Маркл нар Их Британид буцан нүүж ирсэн. Тэд зургаан жилийн өмнө хувийн орон зай хүсэж, Их Британийн хааны гэр бүлээс гарж АНУ руу нүүсэн юм. Харри, Меган нарыг нүүж ирсний дараа Хаан Чарльз тэднийг энгийн иргэн хэвээр байна гэдгийг тодруулсан захидал илгээжээ. Тэрхүү захидлыг уншаад гайхсан гэж Харри, Меганы хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Хаан Чарльз захидалдаа “Хатан Элизабеттэй 2020 онд анх тохиролцсоны дагуу хосуудад санхүүгийн бие даасан байдал, хувийн нууцыг хүссэн ёсоор нь хамгаалах тал дээр эрх чөлөө олгосон. Үүнээс харахад Сассексийн гүн, авхай нарын одоогийн статуст ямар ч өөрчлөлт ороогүй. Товчхондоо тэдний байр суурь нь энгийн иргэнтэй адил” гэж бичжээ.

Хувийн орон зай хүсэж АНУ руу нүүснээсээ хойш хосууд Их Британийн хааны гэр бүл болон хэвлэл мэдээллийн салбарынхантай маргаж, шүүх дээр нэхэмжлэл үүсгэн олны анхааралд орсоор ирсэн. Тодруулбал Харри Их Британийн засгийн газрыг гэр бүлд нь цагдаагийн хамгаалалт гаргаж өгөхгүй байгаад дургүйцэж шүүхэд өгсөн юм. Мөн тэр Их Британийн хэд хэдэн хэвлэлийг шүүхэд өгсөн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button