ДЭЛХИЙ

Ээжийнхээ гэдсэнд байхад нь үргэлж "ярилцдаг” байсан аавынхаа дууг төрөнгүүтээ таньж, инээжээ

Үрийн зулай үнэрлэх баярт мөч нь ойртох хэрээр хосууд ээжийнхээ хэвлийд бойжиж буй хүүхэдтэйгээ ярилцаж, харилцах нь олонтаа. Бразил хосуудад тохиолдсон нэгэн инээмсэглэл, хайр төрүүлэм үйл явдал үүний нэгэн жишээ болжээ.

Флавио Дантас охиноо төрөхөөс өмнө ээжийнх нь хэвлийн цаанаас өдөр бүр элдэв сэдвийн талаар ярилцдаг байсан гэнэ. Гэтэл өдгөө Антонелла хэмээн нэр хайрласан охин нь дөнгөж төрүүтээ аавынхаа дууг таньж, уйлахаа болиод инээмсэглэсэн байна. Энэ үйл явдал гэрэл зурагчны дуранд буун үлджээ.

Дантас өөрийнхөө инстаграм хуудсанд, "Яг тэр мөчид мэдэрсэн зүйлээ үгээр илэрхийлж чадахгүй нь. Охиноо ээжийнхээ хэвлийд байхад нь би өдөр бүр ярилцдаг байсан. Хайртай гэдгээ, удахгүй энэ дэлхийн хамгийн аз жаргалтай аав болох гэж байгаа гэдгээ хэлдэг байсан. Харин охин маань төрөнгүүтээ надад хариу үйлдэл үзүүлсэн. Энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм инээмсэглэлийг нүүрэндээ тодруулсан” хэмээн бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-06 20:32

Аргагүй л орчин үеийн хүүхдүүд " ИНДИГО " гэдэг нь үнэн юмаа.

зоочин
зоочин
2020-02-08 03:47
Reply to  Зочин

Юууу вэээ Индигочууд нь төрөөд дуусчихаагүй юмуу..
Гэлээ ч яг тэрэндээ ч биш, өнгөрсөн үеийнхэн л тэнэг хэвээрээ байгаад учир нь байгаа байх даа. кхыхыхы

Холбоотой мэдээ

Back to top button