Ц.Идэрбат: Одоо бид төсвийн тодотголоо л хүлээгээд байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр мэдээлэл хийж, газар тариалангийн салбарт учраад буй нөхцөл байдал, хүнс ногооны салбарын өртөг болоод цаг үеийн шинжтэй асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын зүгээс газар тариалангийн салбар онцгой анхаарч байгаа. 2026 онд манай газар тариалангийн салбар маш хэцүү сорилттой тулгарсан. Яагаад гэвэл 2025 онд тариалангийн бүс нутгаар маш их хэмжээний ган болсон. Бид тарих төмсний үргүй болтол энэ ганд нэрвэгдсэн.
Харин одоо Монгол улсын Засгийн газраас түүхэндээ анх удаа нэг жилд, магадгүй хоёр гуравхан сарын хугацаанд 100 мянган тонн улаан буудай худалдаж авах ажлыг зохион байгуулах гэж байна. Одоо бид төсвийн тодотголоо л хүлээгээд байна" гэлээ.
Тодотгол батлагдлаа л бол ажил эхлэх гээд байгаа. Миний зүгээс нэг компаниас ихээхэн хэмжээний улаан буудай худалдаж авахгүй байх чиглэлийг хөдөө аж ахуйн корпорациудад өгч байгаа. Улаан буудай нь үнийн хувьд дөрвөн төрлийн сорт байгаа. Нэгдүгээр сортын улаан буудайг 1 сая 450 мянгаар авахаар тохирсон. Цаашлаад сорт бүрт үнэ нь 100 мянган төгрөгөөр буурч байгаа.
Бид эргээд гурилын үйлдвэрүүдэд түүнийгээ борлуулах учраас чанарын шаардлагыг хангах үүднээс I, II сортын улаан буудайг авах хэрэгтэй. Хүнсний ногооны ханшийг бид биш хөдөө аж ахуйн бирж, корпорациуд нь хүнсний ногоо тариаланчидтайгаа өөрсдөө тохирч тогтоно.
ХАА-н салбарт хэрэгжүүлсэн "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Атар- 4", "Шинэ хоршоо" гэх дөрвөн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд бид идэх хоолтой байгаа.
Бид ХАА-н сайдын тушаалаар ажлын хэсэг гаргасан. Газар тариалангийн салбарт дотооддоо анхаарахаас гадна цаашид экспортлох тал дээр бид анхаарлаа хандуулах болно" хэмээв.
Ташрамд, 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн гэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.