Хууль

“Магна харт”-ын үзэл санаа

Хаан хийгээд харц, баян болоод ядуу, боловсролтой ба боловсролгүй, эрх мэдэлтэй, албан тушаалтай үгүйгээс үл хамааран хүн бүр хуулийг дээдлэн, хуульд захирагдах тухай ойлголт (Rule of law) нь хүний эрхийг хууль шүүхээр хамгаалахаас гадна төрийн эрх мэдлийг ч хуулиар хязгаарлана гэсэн утгыг давхар агуулдаг. 

Хэн байхаас үл хамааран хүн бүр хуульд захирагдах, төр буюу хааны хэмжээгүй эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмын үндсийг дэлхий дахинаа англичууд анх 1215 онд Магна Харт (Magna Carta)-аар тавьсан. Үүнээс хойш Үндсэн хуульт ёс (constitutionalism) биежиж төлжих хүртэл 400-500 жил зарцуулсан түүхтэй.

Хаант засаг нь язгууртнууд, газрын эзэд болоод жирийн ард иргэд, хөдөлмөрчдөд дур зоргоороо татвар ногдуулж, үндэслэлгүй торгууль, шийтгэл оноодог явдлыг өөрчилж, хууль шүүхээр эцэслэн шийдээгүй бол хэнийг ч ямар ч хэлбэрээр шийтгэхгүй байхыг “Магна харт”-д тусгаж өгсөн. Тухайлбал, тэртээ  XIII зууны эхээр англичууд “Хууль бусаар буюу шүүхийн шийдвэргүйгээр нэг ч чөлөөт иргэнийг шийтгэх, шоронд хийх, эх орноос нь хөөж болохгүй. Гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлан баривчлах ёстой” хэмээн хүний эрх, эрх чөлөөг хууль, шүүхээр хамгаалах зарчим болоод хууль дээдлэх ёсны үнэ цэнийг дархалж өгчээ.

Мөн Хаант засаг татвар хураамжийг тогтоохдоо эхлээд Хаант улсын зөвлөлийн шийдвэр, зөвшөөрлийг авах ёстой гэж ноёдууд нь Жон хааныг шахаанд оруулан байж гарын үсэг зуруулсан энэхүү эрх чөлөөний тунхаг бичиг хожмоо хүн төрөлхний луужин болсон юм. “Магна Харт”-ын 20 дугаар заалтад татвар, торгууль, шийтгэл ногдуулахдаа хүнийг амьжиргааны үндсэн эх үүсвэрээс нь салгаж болохгүй гэсэн зарчмыг тусгасан нь 800 жилийн туршид дэлхий дахинаа мөрдлөг болгохыг эрмэлздэг үзэл санаа билээ. 

Энэ бүх үзэл санаа нь хааны (төрийн) эрх мэдэл хуулиар хязгаарлагдаж, парламентын эрх дарх мөн л хуулиар нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөөг ч хуулиар дархалсан “English Bill of Rights” 1689 онд батлагдах үндэс суурь болоод зогсохгүй, Америкаас эхтэй өнөөгийн Үндсэн хуульт ёсны гол багана нуруудыг босгосон түүхтэй. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэж гурван институцэд эн тэнцүү хуваарилж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтооход Үндсэн хуулийн гол зорилго, үнэ цэн, ач холбогдол оршдог. 

Ганцхан жишээ татахад, өдгөө манайд төсөв бүрдүүлэхийн тулд татварын бааз суурийг тэлэх нэрийдлээр төлбөр, торгууль, хураамж ногдуулахдаа иргэд олон нийтээс асуух нь байтугай, мэдэгдэхгүй нууцаар нэмчихдэг болтлоо цагаандаа гарсан.

13 дугаар зуунд хоёр эзэнт гүрэн оршин тогтнож, дэлхийн нэг захад “Магна Харт”-аар эрх зүйт төрийн үндсийг нэг нь тавьж байхад нөгөө захад нь монголчууд “Их засаг” хуулиараа нүүдэлчдийн байгуулсан төрт улсаа засан тохинуулж байлаа. Хууль тогтоогчид нь хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Үндсэн хуулиасаа ч дээгүүр давсан эрх ашигтай байхаар төр улс ямар болдгийг өнөөгийн Англи, Монгол хоёрын жишээнээс бэлээхэн харж болохоор.  

1992 онд баталсан Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль бол хүний үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдэл хуваарилалт, хяналт, тэнцэл, Үндсэн хуулийн хяналт, хууль дээдлэх ёс зэрэг суурь зарчимд тулгуурласан парламентын ардчиллыг бий болгосон чухал ач холбогдолтой улс төрийн баримт бичиг юм. 

Даанч манай улстөрчид “Хүн биш, хууль засаглах ёстой” гэж амны уншлага шиг байнга хэлдэг хэрнээ үнэндээ “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ердөө жирийн нэг тунхаг шиг санаж, шүүх засаглалыг хүссэнээрээ “хөдөлгөх”-ийг санаархдаг билээ л. 

Л.Аргамжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Магна Хартыг 1215 онд гаргаж байхад манайд одоо хүртэл шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байж чадахгүй байна

Зочин
Зочин

13 дугаар зууны Англичууд хүртэл татвараа иргэдээсээ асуудаг байж, манайх шиг нууцаар нэмдэггүй байж

Зочин
Зочин

Хууль засаглах биш дарга нар засагладаг нийгэмд бид амьдарсаар л байна даа

Зочин
Зочин

Их засаг хуультай байсан монголчууд өнөөдөр хуулиа уландаа гишгэдэг улс төрчидтэй болчих гэж

Зочин
Зочин

Татвар, торгуулиар иргэдээ сааж байхаар амьжиргааны эх үүсвэрийг нь салгаж болохгүй гэдэг заалтыг судалмаар юм

Зочин
Зочин

1689 оны English Bill of Rights шиг шаардлага манай одоогийн нийгэмд ч гэсэн хэрэгтэй байна

Зочин
Зочин

Toruulj irgedeesee asuuhguiгээр татвар нэмдэг явдлыг Үндсэн хуулийн цэц нь зогсоох ёстой юм биш үү

Зочин
Зочин

Англи улс яагаад хөгжсөн, Монгол яагаад хоцорсныг энэ нийтлэл бэлээхэн харуулчихлаа

Зочин
Зочин

Дарга нарт зориулсан хууль биш, жирийн иргэдэд үйлчилдэг хуультай болмоор байна

Зочин
Зочин

John khaan huseltiig zovshoorch gundsanj bj garin useg zursan shig manai darga nart gundsan huchtei irged xeregtei

Зочин
Зочин

Төсөв бүрдүүлнэ гээд иргэдийн амьжиргааг бодохгүй торгоод байхаар иргэд яаж амьдрах юм

Зочин
Зочин

1992 оны Үндсэн хуулиа сахин биелүүлдэг засаглалтай болохсон

Зочин
Зочин

Татвар нэмэхдээ иргэдээсээ асуудаггүй нь хаант засаглалаас ч долоон дор байна шд

Зочин
Зочин

Магна Хартын 20 дугаар заалтыг манай Сангийн яамныхан нэг сайн уншаасай

Зочин
Зочин

Ih Zasag huuliin uyed tseregt yavagch huanli shig mduilidag bsan bailtai, odoo barag duraaraa

Холбоотой мэдээ

Back to top button