АН-ын бүлэг: ТӨК-иудтай холбоотой хулгайг нийтэд ил болгох сонсгол хийнэ

АН-аас өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн хүрээнд ээлжит хурлаа хийлээ.
Хуралд АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Д.Цогтбаатар нар оролцож, 2026 оны төсвийн тодотголыг тойрсон асуудал болон сүүлийн 10 жилийн төрийн өмчит компаниудын хулгай, булхайг илчлэхээ мэдэгдлээ.
АН-ын зүгээс 2026 оны төсвийн тодотголыг төрийн луйвар гэж үзэж буй бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд ТӨК-иудын санхүүгийн булхай, ашиг алдагдал, үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрийг олон нийтэд зарлаж ил болгох сонсгол хийхээс гадна ТӨК-иудын санхүүгийн луйврыг илчлэх хяналт шалгалтын хороо байгуулахын тулд УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ.
Г.Лхагвадорж “Өнөөдөр айл өрхийн орлого -5 хувьд, улсын хэмжээнд инфляц 12.5 хувьд хүрсэн байхад МАН-ын удирдлага болоод Засгийн газар зөвхөн ээлжит сайдаараа хэнийг томилох, сандал суудал эрх мэдлийн асуудалд л анхаарч байна. Хуулиндаа бол төсвийн хүрээний мэдэгдлээр хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх ёстой гэтэл ЗГ хуулийг дураараа өөрчилж байна. Засгийн газар улсын төсвийн тогтвортой байдалд хамгийн чухал ач холбогдолтой байгууллага болох Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тоодоггүй” хэмээв.
МАН-ын бүлгийн олонх нь ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж буйгаа нуусангүй.
УИХ-ын гишүүн Ө.Шижир 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй, зөвхөн 2025 оны аудитын тайлан дээр л гэхэд 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын баримтыг хөндөн, ТӨК-иудыг дагасан хулгай, хууль бус үйлдэл, санхүүгийн луйврыг цаашид АН-ын бүлэг эрчимтэй эсэргүүцэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
ТӨК-иудыг дагасан хулгай, хууль бус үйлдэл, санхүүгийн луйврыг цаашид АН-ын бүлэг эрчимтэй эсэргүүцэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын захирлын цалинг олон нийтэд дэлгэн харууллаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын захирлуудын сарын цалин
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал 64 сая
- “Эрдэнэс Критикал Минералс” ХХК-ийн захирал 44 сая
- Төрийн үнэт цаас хэвлэлийн захирал 38.3 сая
- “Шивээ Овоо” компанийн захирал 31.6 сая
- Диспетчерийн үндэсний төвийн захирал 25.7 сая
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал 24.5 сая
- Барилгын хөгжлийн төв УТҮГ-ын захирал 21.1 сая
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал 20 сая
- “Эрчист Ойл” ХХК-ийн захирал 19.5 сая
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал 19.2 сая төгрөгийн сарын цалинтай байна.

Түүнчлэн төрийн банкны гүйцэтгэх захирлууд 2021-2024 онд нийт 2 тэрбум 139 сая төгрөг буюу 2.1 тэрбум төгрөгийг зөвхөн цалин хэлбэрээр авсан гэх мэдээллийг танилцууллаа.
Одоогийн байдлаар АН-ын бүлэг УИХ-ын чуулганы болоод байнгын хороодын хурлаас 3 хоногийн завсарлага аваад байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТӨК-уудыг бүгдийг хувьчлах хэрэгтэй: 3,5 сая иргэндээ тодорхой тооны хувьцааг үнэгүй эзэмшүүлэн үрэн таран хийхгүй байх, луйвардуулахгүй байх нарийн журам тогтоож өгөх шаардлагатай!!! Хамгийн түрүүнд "Эрдэнэт" үйлдвэрийг 100% хувьчлах хэрэгтэй!!! Төрийн өмч гэж хэний ч биш өмч байлгах гэж зүтгээд байгаа төрийн эрх мэдэлтнүүдийг нэрээр нь жагсааж нийтэд ил тавь!!!
Хүзүүгүй хулгайч оргодол сханбалаг нарын урвагч новшнуудаа эхлээд шоронд хийж бүх хөрөнгийг нь хураа. Дараа нь өөр юм ярих хэрэгтэй
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ бол шинэ зүйл бус. Өмнөх хэлэлцүүлгүүдийн үр дүн юу бн. Зүгээр шоу л болж харин нь та нарт сонгууль болон харилцан биесээ барьцаалахад л хэрэгтэй зүйл болж байх шиг бн. Иргэн бидэнд энэ эх оронд нэмэр болсон юм огт алга