Австрали гадаад оюутнуудыг нөхөр, эхнэр, хүүхдээ авчрахыг хориглоно
Австрали улс гадаад оюутнуудыг суралцаж байх явцдаа нөхөр, эхнэр, хүүхдүүдээ аврахыг хориглох болсон байна. Тус улс мөн түр хугацаанд оршин суух визийг солиулах журмыг чангатгах болжээ. Австралийн Дотоод хэргийн сайд Тони Бурке өнөөдөр /2026.09.17/ хэлэх үгийг “ABC News” агентлаг олж авсан байна. Тус агентлаг мэдээлснээр бол Бурке Үндэсний хэвлэлийн клубт хэвлэлийн бага хурал хийхдээ цагаачлалын цэвэр тоо 300 мянга орчмоос 2028 онд гэхэд 225 мянга болж буурна гэж танилцуулах төлөвтэй байгаа юм.
Одоогийн байдлаар гадаад оюутнуудын эхнэр, нөхөр болон хамтран ажиллагчид Австралид ирж ажиллах эрхтэй байдаг. Гэхдээ тэдний ажиллах цаг нь тухайн оюутны суралцаж буй хөтөлбөрөөс хамаарч ялгаатай байдаг аж. Мөн оюутнууд 18-аас доош насны эсвэл өөрөөс нь хамаарал бүхий хүүхдүүдээ дагуулан авчрах боломжтой.
Австрали улсад гадаадаас орж ирэх цагаачлалын тоо голдуу оюутан, түр хугацаанд ажиллах визтэй хүмүүс бүрдүүлж байна. Тус улс 2022 оны хоёрдугаар сард ковидийн хязгаарлалтуудаа сулруулж, хилээ нээсний дараа ийм аргаар цагаачлах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.