УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЭҮК-ын долоон гишүүний тавынх нь бүрэн эрх ирэх сарын 06-ны өдөр дуусна

Хүний эрхийн комисс долоон гишүүнтэй. Тэдний тавынх нь бүрэн эрхийн хугацаа |2026.11.06|-ны өдөр дуусна. Одоогоор тэдний оронд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна.

Хугацаа дуусаж байгаа гишүүдийг тухайлбал, ХҮЭК-ын дарга Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар юм. Тэднийг |2020.11.06|-ны өдөр томилж байсан юм.

Дээр дурдсанчлан тэдний орны томилгоо, эсхүл улираан томилох талаар яригдаж эхлээгүй байна. Ямартай ч Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 13.1, 13.3-т бүрэн эрхийн хугацаа болон улиран томилогдож болох талаар заасан байдаг. Тодруулбал,

  • 13.1 | Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
  • 13.3 |Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, томилох талаар ингэж заасан байдаг.

  • 12.2.Комиссын гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна:
  • 12.2.1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • 12.2.2.хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай.
  • 12.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  • 12.4.Энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.
  • 12.5.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.

Үүний дараа нэр дэвшигчийг УИХ-д оруулж, томилох эсэхийг нь шийдвэрлэдэг хуультай билээ.

ХЭҮК-ын гишүүдийг сэлгэн томилох агуулгаар бид эргэн мэдээлсээр байх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button