Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель 2026: Химийн салбарын шагналыг органик бодисын изомеруудын нууцыг тайлсан эрдэмтэд хүртлээ

Химийн салбарт энэ жилийн Нобелийн шагналыг Токиогийн Шинжлэх ухааны их сургуулийн профессор Соай Кэнсо, Парис-Сюд их сургуулийн профессор Анри Борис Каган нар нар авчээ. Тэд тэгш бус бүтэцтэй, толины тусгал мэт изомер молекулуудын талаарх нууцыг тайлсныг нь үнэлж Нобель олгосон юм.

Профессор Кэнсо Нобелийн шагнал гардуулах хэвлэлийн бага хуралтай утсаар ярихдаа “Миний амьдралын хамгийн сайхан өдөр боллоо. Профессор Анри Кагантай энэхүү шагналыг хуваалцаж байгаадаа маш их баяртай байна” гэжээ. Тэрбээр Нобелийн шагнал хүртсэн гэдгээ сонсохдоо дэлгүүр хэсэж явсан гэдгээ дурдсан байна.

Толины тусгал мэт зүүн гар, баруун гарын изомерүүд

Амьд организмуудад чухал үүрэг гүйцэтгэдэг органик молекулууд нь яг л толин тусгал мэт зүүн гар, барууны гарын изомер хэлбэрээр оршдог. Харин амьд организмууд зөвхөн нэг л төрлийн изомерыг ашигладаг юм. Энэ үзэгдлийг хомохирал гэх нэрлэдэг байна. Эрдэмтэд амьд организмын молекулууд яагаад хомохирал байдаг гэдгийн учрыг олж чадалгүй зуу гаруй жил явсан юм.

Аланин амин хүчлийн зүүн ба баруун гарын изомер. Толинд тусгах байна гэж төсөөлөхөд ижил бүтэцтэй харагдах учир толины тусгал мэт хэмээн ярьдаг. Зургийн эх сурвалж: Жон Вэйли ба Sons Inc

Кэнсо болон Каган нар химийн урвалын үр дүнд молекулууд зөвхөн нэг гарын изомер хэлбэрээр үүсэж болдгийг харуулжээ. Тэдний энэхүү ажлын үр дүн нь эмийн үйлдвэрлэлд чухал ач холбогдол үзүүлсэн байна.

Нобелийн химийн хорооны гишүүн Питэр Сомфай тэдний ажлын талаар ярихдаа “Зүүн гарын изомер хэлбэртэй эмүүд нь тодорхой нэг төрлийн үйлчлэл үзүүлдэг бол баруун гарын изомер эм өөр үйлчилгээ үзүүлнэ болно. Тиймээс тэр хоёр изомероос сонгон гаргаж авах арга шаардлагатай байсан юм. Ийм арга замыг боловсруулахад энэ жилийн шагналтнуудын судалгааны үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Аль нэг изомерыг сонгоход тусалдаг хүчирхэг аргыг тэд бий болгосон” гэжээ.

Луи Пастерийн ажил дээр тулгуурлан судалгаагаа явуулсан

Аль нэг изомерыг сонгон гаргаж авах асуудлын шийдвэрлэх эхний чухал алхмыг алдарт Луи Пастерийн ажил тавьж өгсөн байна. Пастер дарсны үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг дарсны хүчил дээр судалгаа хийж байхдаа бактериуд уг хүчлийн хоёр хэлбэрийн зөвхөн нэгийг нь л исгэж байсныг анзаарчээ.

Энэ үзэгдэл нь зарим бодиснууд хоёр өөр төрлөөж оршиж, заримдаа өөр шинж чанартай байдаг гэдгийг харуулсан байна. Энэ хоёр төрлийн аль нэгийг нь хэрхэн их хэмжээгээр үйлдвэрлэх аргыг Кэнсо, Каган нарын ажлаас өмнө илрүүлээгүй байсан юм.

Аль нэг изомерыг үйлдвэрлэх аргатай болохын ач холбогдлыг харуулсан нэгэн явдал 1960-аад оны эхэн үед болж байжээ. Тухайн үед мэдээ алдуулагч талиомид нэртэй эмээс болж олон мянган хүүхэд төрөлхийн гажигтай болж хохирсон байна. Эрдэмтэд юуны улмаас ийм зүйл болсныг судалж үзсэний үр дүнд талиомидын изомер хор хөнөөл учруулсныг илрүүлсэн юм.

Өнгөрсөн жилийн химийн салбарын шагналыг Сүсүмү Китагава, Ричард Робсон, Омар Яаги нарт металл-органик хүрээ нэртэй зүйл бүтээснийг нь үнэлж олгож байжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button