НИЙГЭМНийгэм мэдээ

Хушганы самарт хар тамхи нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ

Турк улсаас Монгол Улсад онгоцоор авчирсан ачаанд цагдаагийн байгууллага шалгалт хийхэд, хушганы самарт нуусан хар тамхи байжээ. Манай улсын 3 иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирсэн байна.

“Мөс” гэж нэрлэдэг, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тус хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгаж байгаа аж. Ташрамд дурдахад Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хорих ялтай.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муусайн хог шаарнууд түркээс хар тамхи л зөөх юмдаа

Иргэн
Иргэн

Ёстой ясыг нь цайтал шоронд хатаах хэрэгтэй, улс эх орноо мөхөөх зорилготой хог шааруудыг буудаж алах ял гүйцэлдүүл.

Зочин
Зочин

Ял бага бншдээ хичээн хүмүүсийн амьдралыг сүйрүүлчихээд бгаа билээ

Холбоотой мэдээ

Back to top button