НИЙГЭМНийгэм мэдээ

Halloween-оор хүүхдүүд айл хэсэхдээ “Бүү тогш” гэсэн бичгийг анхаарч, амттанаа шалгаж идэхийг зөвлөж байна

Жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг Halloween буюу сүнсний баяраар хүүхдүүд айл айлын хаалга тогшин чихэр, амттан цуглуулдаг уламжлалтай. Гэвч энэ үеэр хүүхэд хараа хяналтгүй зорчих, танихгүй хүнтэй харилцах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, мөн баярт оролцохгүй гэдгээ хаалгандаа бичиг нааж илэрхийлсэн айл өрхийн сонголтыг хэрхэн хүндэтгэх талаар зөвлөмж хүргэж байна.

Бага насны хүүхдийг насанд хүрсэн хүн заавал дагалдах, гэрэлтүүлэг сайтай замаар явах, танихгүй хүний гэр болон автомашинд орохгүй байх хэрэгтэй. Мөн айл бүр Halloween баярт оролцохыг хүсдэггүй бөгөөд хаалгыг нь дахин дахин тогших нь зарим хүнд айдас, тавгүй байдал үүсгэж болзошгүй. Тиймээс “Чихэр цуглуулах хүүхэд хүлээж авахгүй” гэх утгатай бичиг хаалга, хашаандаа байрлуулсан айлуудын хүсэлтийг хүндэтгэх хэрэгтэй.

-Хаалган дээрх “Бүү тогш” гэсэн бичгийг хүндэтгэх нь зөв-

Halloween баярыг тэмдэглэхгүй байх нь айл өрх бүрийн сонголт. Зарим хүн бага насны хүүхэдтэй, өндөр настай, өвчтэй эсвэл амарч байгаа учраас хаалгаа тогшуулахыг хүсэхгүй байж болно. Иймээс “Бүү тогш”, “Halloween тэмдэглэхгүй” гэсэн бичиг байрлуулсан бол хүүхдүүд тухайн айлыг алгасаж, дараагийн айл руу явах нь зүйтэй. Мөн баярт оролцохоор бэлдсэн нь илт харагдах, гэрэл чимэглэлтэй айлуудаар зочилж, хаалга тогшоод хариу өгөхгүй бол дахин дахин тогшихгүй байхыг зөвлөж байна.

-Чихэр, амттаныг гэртээ ирээд шалгаж идээрэй-

Хүүхдүүд цуглуулсан амттанаа шууд идэхээс өмнө эцэг эхдээ үзүүлж, сав баглаа боодол нь урагдсан, задгай, гэмтсэн эсвэл сэжигтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдэд хатуу, жижиг хэмжээтэй чихэр, зажлууртай амттан өгөхдөө хахах эрсдэлийг анхаарах шаардлагатай. Halloween бол хүүхэд багачуудын хувьд хөгжилтэй баяр боловч аюулгүй байдлаа хангах, бусдын хувийн орон зай, сонголтыг хүндэтгэх нь чухал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Сүнсний гэх тодотгол нэртэй баярыг манай улс ер нь тэмдэглэх хэрэг байгаа юм уу?.Ойлгохгүй юм.Хүүхдүүд энэ хүйтэн өдрүүдэд амралтаа зөв өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Ганаа

Ойлгоод байх шаардлагагүй. Өөрийн чинь юу гэж бодох хэнд ч хамаагүй. Тэмдэглэх нь тэмдэглээд, тэмдэглэхгүй нь алгасна. Энд тэмдэглэх хүмүүст нь зөвлөгөө л өгсөн байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tegvel ailiin haalga buu togshooch. Huseegui humuust saad bolj baina. Saya hurtel togshloo. Amar taivan amidarmaar baina.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gants udur huuhduud togshoo l biz yun surtein lol

Зочин
Зочин

энэ балай юмыг болиоч

Зочин
Зочин

Тэмдэглэхээр баяр биш. Монолчууд ямар хогийн сав юмуу. Болсон болоогүй бүх баярыг хамж тэмдэглэдэг. Өөрийн онцлог байх ёстой

Зочин
Зочин

балай юм

Монгол
Монгол

элэнцэгийн сүнсний баяр?!!!!!
паланцагийн уламжилал?!!!!!

Буруу, бусармагуудаар дутацгаах биш бялхацгаадаг дээрээ монголчууд нэмж, нэмэрлэцгээгээд сэжиг, цээрийг мэддэггүй, замбараагүй, өлөн, гуйланч, гуйрамч, ховдог, шунаг зэрэг хамаг муу бүхнийг гадаадынханаас өөрсөддөө хуулбарлан тэнэглэж, солиорцгоодог нь улам ихсэж байгаагаас биш ер багадаагүй.

Монгол оронд, монголчуудад урьд өмнө огт байгаагүй, байх ёсгүй төдийгүй огт зохицгоохгүй, зохицоцгоохгүй буюу хүмүүсийн ёс, зүйгээс гадуур, гаж араншингуудыг, хэллэгүүдийг, үйлдэлүүдийг монгол хүүхэд бүрээс даруй алсруулан жигшээж, одоо ба ирээдүйн Монгол орныг монголоор нь байлгах л чухал.

Өлөн, гуйланч, гуйрамч царайлцгаагаад айлуудын хаалга, үүдийг тогшиж, ядаргаа түвэгийг удацгаах хүүхдүүдэд ч, тийнхүү явуулцгаадаг өлөн ар гэрийнхэнд ч найрсаг хандах ер шаардлагагүй.

Зад загнаад хөөгөөд явуулбал зохино.

"Ирээд манай хаалгыг тогшоод гуйлгачин царайл!" гэж нэг ч монгол өрх айл хүсдэггүй, урьдаггүй!!!!!

Гэрэл
Гэрэл

Бидэнд ийм баяр илүү.. Заавал айлын хаалга тогшуулж, хүүхдүүд баярлуулмаар бдаг бол хүүхдийн баяр, цагаан сар бна ☺
Эцэг эхчүүд л зааж зөвлөнө шүү..
Хажуу айл чинь чихэр идээд бна, манайх бас идмээр бна гд юу ч бсан дуурайгаад яваад бвал эцэстээ хэнийх гэдэг айл болох вэ? ????????????

Зочин
Зочин

yamar aimaar zurag ve

Зочин
Зочин

Tegsen hernee tsagaan saraar togshodggui. Tsagaans araar tanih tanihgui huuhded yu l bol yu ogohoor beltgeltei baigaa. Huuhduud yum tsugluuldag bayar n. Irdeggui. Temdegledeggui ueer n irj haalga togshood uneheer saad bolj baina. Bur tom huuhduud hurtel yavdag,

Док
Док

Наад нэг өлөн золбин .гуйрамч юмаа болиулах хэрэгтэй

Зочин
Зочин

Заавал бичих ямар шаардлагатай юм, дуртайгаараа өөрсдөө бичээч

Хэнт
Хэнт

Дэмий юмаа бүр боль гадны орны дэмий балай юм дууриах хэрэггүй нүүр амаа муухай будсан ч байх шиг энэ олигтой юм биш .

Zochin
Zochin

1000 yariad bicheed nemergyee.ail hesej amttan tsugluulj ideh n l hyyhdyyded chuhal bga.gert n hyngyi ch yum uu garch orj togloj bga hyyhdyydiig aav eej n yrgelj dagaj chadahgyigees odoo yaltaiv.ayul ersdelgyi l bgaasai

Зочинн
Зочинн

Улс орноороо өртэй, дээгүүрээ бөөнихулгайчтай бж юун сүнсний баяр. Энэ заваан юмаа больцгооё! Хүссэн юм хүзүүгээр гэж муу ёр шүү.

Dulguun
Dulguun

Huuhduud tertee tergui 6.sariin 1.bayrladag, Gadnii orniig duuraih heregui, eyrun Mongolchuudiin bayr ihdeed ulam ihseed yu hiij, chaddag yu hiisen gj ih bayrladag bnaa

Зочин
Зочин

ямар ч ашиггүй. монголд бол муу юманд л ашиглана

Зочин
Зочин

Хүүхдүүд хаалга тогшихгүй яадаг юм бэ. Бүү заа. Ёстой хөөрхөн байдаг юм. Би нэг дурсамж ярья. Энэ дурсамжтай адилхан санагддаг. юм.
......... Би өөрөө бол аймгийн төвд 5 настай ирж гэртээ байж сургуульд сурсан. Харин 2 ах минь дээр үед малчны хотоос 20-30 км зайтай сумын төвийн дотуур байртай бага дунд сургуульд/ 1- 4, 5 7 - р анги/ сурдаг байжээ. Тэдний хамгийн гоё дурсамж бол цагаан сараар байрны хүүхдүүд сумын төвийн айлуудыг нэгийг ч үлдээлгүйгээр хэсч, дугуй боов, боордог, ааруул цуглуулж, орой нь байрны хүүхдүүд бөөнөөрөө уутан дахь боов боорцог, ааруулаа тоолж, ялган гоё идэх юмтай болдог тухай яриа байлаа. Тэр хүүхдүүд өлсөөгүй нь магад. Гэхдээ л айлуудын өгсөн идэх юм юу юунаас илүү амттай санагддаг байж .
Энд нэг гол инээд хүргэм зүйл нь аав ээж маань намар хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл гэж даавуун цүнх оёхоос эхлээд ном, дэвтэр харандааг нь бэлдэж өгөхийн хажуугаар жил бүр 2 ахын хичээлийн хэрэгсэлтэй нэн зэрэгцэхүйц хэмжээнд үл мартан гуйж, санаа тавин оёулж байгаа цагаан цууямбуу уут бол нөгөө цагаан сараар сумын төвийн айлуудаас цуглуулсан бэлэг сэлтээ хийж дүүргэн дотуур байрандаа баяртайгаар ирдэг "бэлэгний уут" нь байсан аж. Хожуу түүнийгээ ах нар минь дурсан ярьж хөхрөлддөг байж билээ. Түүнтэй ялгаа юу байгаа юм бэ. Харин айлууд нэг хоёр нь хамаа алга, хоргүй чихэр боов өгөөрэй.

Гэрэл
Гэрэл
Reply to  Зочин

Тэгээд цагаан сар, хүүхдийн баяраар л явуул л даа
Ийм сайхан дурсамжийг юутай ч зүйрлээд бгаа юм бэ дээ 🙁

Хог
Хог
Reply to  Зочин

Зайл эргүү мал минь

Гэрэл
Гэрэл

Ийм зөвлөгөө гэж бичиж бхаар энэ утга учир нь юу юм. Манай улс гадны баяруудыг тэмдэглэдэг болоод бвал үндэсний дархлаа, хүүхдийн хүмүүжилд эерэг сөрөг юу бна, цаашилбал эдийн засгийн бас нэг зардал болох талаар бичиж сурвалжилвал түмэнд тустай сан.

Холбоотой мэдээ

Back to top button