Өнөөдөр Монголын долоон тамирчин барилдана

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татлаа.
Ялсныг нь шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсаня хүлээж байна. 62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм.
68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдах юм. 72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорихоор сугалаа татлаа. Манай тамирчин жингийнхээ дэлхийн чансааны зургаадугаар байраар эрэмблэгдэн энэ тэмцээнд оролцож байгаа юм.
Мөн 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдах бол 57 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар дагах барилдаан хийхээр зэхэж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.