Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг андуурч Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярьсан гэж бичжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудлаар пүрэв гарагт /2026.10.29/ утсаар ярьсан юм.
Ерөнхий сайд Санаэ энэ талаар өөрийн Х хуудас дээр нийтлэл оруулахдаа андуурч Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярилаа гэж бичжээ. Тодруулбал тэрбээр “Би саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Учралтай утсаар ярилаа. Аравдугаар сарын 8-нд Монгол Улсын зүүн бүсэд орших Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг Японы Засгийн газар гүнээ ухамсарлаж, Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна.

Түймэр гарсан шалтгааныг Монголын эрх бүхий байгууллагууд одоогоор шалгаж байгаа. Харин “KDDI” компани өөрийн охин компани болох “Мобиком”-ийн талаар дараах тайлбарыг гаргажээ.
Тус компани мэдээлснээр, түймэр гарах үед “Мобиком”-ийн байгуулсан үүрэн холбооны сүлжээг ашиглалтад оруулах ёслолд оролцох, 4G сүлжээний холбооны чанар гэх мэт үзүүлэлтийг газар дээр шалгах зорилгоор байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байжээ. Тэд Монголын Хилийн боомтын захиргааны автомашинуудын хамтаар цуваа хэлбэрээр зорчиж байсан байна.
Мөн “KDDI” компани эрх бүхий байгууллагуудын шалгалтад бүрэн хамтран ажиллахаас гадна түймэрт өртсөн байгаль орчны нөхцөл байдлыг тогтоох, хохирсон орчныг богино хугацаанд нөхөн сэргээх, бүс нутгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монголын холбогдох байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ мэдэгджээ” гэсэн байна.
Ерөнхий сайд Санаэ бичихдээ “JICA”-гийн ой мод, байгаль орчин хамгаалах чиглэлийн мэргэжилтнүүдийг мягмар гарагт /2026.10.27/ илгээсэн гэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
??????????????????? Юу вэ? Эх Япон хэл дээрх пост дээрээ Учрал л гэж бичсэн байна шд. Наад тэнэг AI чинь буруу орчуулсан байна.
Наад алдаатай мэдээгээ устгаарай. Facebook дээрээ хүртэл тавичихсан, ичдэггүй юм уу?
Одоо ичих айх, ёс зүй энэ тэр байхгүй болсон. Дээрээс нь ямар ч хариуцлагагүй, согтуу, солиотой нь мэдэгдэхгүй мэдээлэл ч юм уу бичдэг болоод удаж байна шүү.