Тавдугаар сарын 1 хүртэл 18 хүртэлх насныханд томуугийн эмийг үнэ төлбөргүй олгоно
Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-18 насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй эмчлэх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр 2026 оны аравдугаар сарын 1-нээс 2027 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэл болон орон нутгийн хэмжээнд уг арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ӨЭМТ-үүд өөрсдөө томуугийн эмчилгээний багцыг бүрдүүлэн ажиллах юм байна. Тус багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн болон физик эмчилгээ, утлага зэрэг тусламж, үйлчилгээ багтах бөгөөд нэг хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний өртгийг 100 мянган төгрөгөөр тооцжээ.
Энэхүү зохицуулалтыг 2024 онд мөн хэрэгжүүлж байсан бөгөөд хүүхдүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвд эрт оношилж, эмчилснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоог бууруулах, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд эерэг үр дүн үзүүлсэн тул энэ жил дахин хэрэгжүүлж байгааг ЭМДЕГ-ынхан хэллээ.
Б.МӨНХСАРНАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.