Шенгений визийн журамд өөрчлөлт орлоо
Шенгений визийн журам буюу визийн кодекст оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоногзорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюуVFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.
Өмнө нь | ||
Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/ | 60 евро | 80 евро |
Визийн хураамж /6- 12 насны иргэд/ | 35 евро | 40 евро |
Визийн хураамж /0- 6 насны иргэд/ | хураамжгүй | хураамжгүй |
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж | 19.6 евро | 19.6 евро |
Жич: Үйлчилгээний хураамжийг төгрөгөөр төлөх бөгөөд еврог тухайн сарын дундаж ханшаар хөрвүүлэн тооцдог ажээ.
ЭХ СУРВАЛЖ: ГХЯ, Консулын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.