ДЭЛХИЙ

“American Airlines” дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ руу нислэг үйлдэхгүй

АНУ-ын агаарын тээврийн “American Airlines” компани коронавурисийн халдварын тархалтын улмаас БНХАУ руу үйлддэг бүх нислэгээ дөрөвдүгээр сар хүртэл цуцалж байгаагаа мэдэгджээ.

“American Airlines” Хятад руу хийдэг нислэгээ урьд нь хоёрдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл цуцалсан байсан аж. Харин дараа нь энэ хугацааг гуравдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл сунгасан байна.

Тус компани Даллас, Лос-Анжелес хотоос эх газрын Хятад руу болон Лос-Анжелес-Хонконг чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл мөн Даллас-Хонконг чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл цуцалсан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button