НИЙГЭМ

Япон улс гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуураа өндөрсгөнө

Япон Улсад суралцаж буй гадаад оюутнууд зөвшөөрөгдсөн цагийг хэтрүүлэн ажил хийх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөхөөр болсон байна.

Оюутны эзэмшиж буй боловсролын диплом, мөнгөн хадгаламжийн дүн зэргийг нарийвчлан шалгах аж. Японд оршин сууж амьдрах зардлыг хариуцах эцэг эх ойрын хүмүүсийн хадгаламжийн хэмжээ, түүнийг нотлох баримт бичиг, хэрэв хадгаламж нь садан төрлийн бус хүний нэр дээр байвал тухайн оюутантай ямар харьцаатайг нотлох баримт бичиг, тодорхойлолт зайлшгүй шаардлагатай болох юм.

Иймд, Япон Улсад суралцаж буй, суралцахаар төлөвлөж буй оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхдээ баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгойлон анхаарах, үнэн зөв мэдүүлэх шаардлагатайг анхааруулж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button