НИЙГЭМ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёжээ

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дотоод нөөц бололцоогоо ашиглан нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтны хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёжээ.

Нэг удаагийн амны хаалтыг бодвол, харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай аж. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой юм байна.  Материалын өртөг нь 426,900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгөөр хийгджээ. Уг үйл ажиллагаанд ажлын ачааллыг нь харгалзан үзэж эмийн санч, сувилагч зэрэг нийт 15 ажилтанг ажлын цагаар нэмэлтээр ажиллуулсан байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button