НИЙГЭМ

Интерном их дэлгүүр нийтлэлч Б.Батбаярт хандан мэдэгдэл гаргав

Өнөөдөр /2020.02.13/ Интерном номын их дэлгүүр нийтлэлч "Баабар” буюу Б.Батбаярт хандан мэдэгдэл гаргаж, албан ёсны Фэйсбүүк хуудсандаа байршуулжээ.

"Баабар” нь энэ сарын 11-ний өдөр Твиттер орчинд, "Монголд аливаа бестселлер номын жагсаалтыг мөнгөөр гаргадаг, орлого нь жилдээ 1.5 тэрбум төгрөгт хүрдэг” гэсэн утга бүхий зүйлийг "жиргэсэн” юм. Энэ нь албан байгууллагын тодорхой нэр заагаагүй тул Интерном их дэлгүүрийг хэлж буй мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж болзошгүй гэж тус дэлгүүрийн хамт олон үзжээ. Иймд бестселлер номын жагсаалтаа шударгаар гаргадаг гэдгээ үүгээр мэдэгдэж, нийтлэлч Баабараас бичсэн зүйлийнхээ эзэн холбогдогчийг ил зарлахыг хүссэн байна.

Image may contain: text

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button