ДЭЛХИЙУЛС ТӨР

Владимир Путин: Би ижил хүйстний гэрлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Өчигдөр/2020.02.13/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх комиссын хурлын үеэр уламжлалт гэр бүлийн харилцаа, ижил хүйстний гэрлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд ижил хүйстний гэрлэлтийг хэзээ ч хуульчлахгүй. Би уламжлалт гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг эрхэмлэсээр ирсэн. Гэрлэлт гэдэг бол зөвхөн эр, эм хоёр хүний хоорондын харилцаа. Эцэг, эх гэж хоёр хүн л байх ёстой. Хоёр эцэг, эсвэл хоёр эх гэж байх ёсгүй” гэжээ.

20 жил төрийн эрх барьсан Владимир Путин үнэн алдартны шашны үнэт зүйлийг дээдэлсээр ирсэн билээ. Тэрээр ЛГБТ-ийн харилцаа, ижил хүйстний гэрлэлт зэрэг барууны хэт либерал үзлээс ОХУ хол байх ёстой гэсэн үзлийг баримталдаг гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button