НИЙГЭМ

Ухань хотоос ирсэн 31 оюутан тусгаарлалтаас гарч, гэртээ харилаа

Covid-19 хэмээн нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос 31 монгол оюутныг МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн, энэ сарын 1-ний өдөр эх оронд нь аваачсан. Тэднийг ХӨСҮТ-д шинжлэн, хэрэв халдвар илрэхгүй бол 14 хоногийн турш тусгаарлана хэмээн урьдчилан мэдэгдэж байсны дагуу арга хэмжээг авч ажилласан.

Тэгвэл өнөөдөр /2020.02.15/ тэдгээр оюутнуудыг тусгаарлалтаас гаргаж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн зүгээс мэдээлэл хийхдээ, "Оюутнууд нэгдүгээр сарын 23-ны өдөр Ухань хотод, хоёрдугаар сарын 1-нээс үргэлжлүүлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Иймээс нийт 21 хоног тусгаарлагджээ. Тэдэнд хоёр удаагийн илрүүлэн шинжилгээ хийхэд давтан сөрөг гарсан бөгөөд, карантины хугацаанд ямар нэг зовуурь, шинж тэмдэг илэрч байгаагүй. Ингээд тэд өнөөдөр гэртээ харьж байна” гэсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button