НИЙГЭМ

Эрээнд загас идсэн монгол иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ

Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, гурван жолооч хилээр нэвтрүүлэв.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр дөрвөн удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-17 16:28

Өлсөж үхэх гэж байгаа юм шиг, аюултайг нь мэдсээр байж загас идэж байдаг

Зочин
Зочин
2020-02-17 16:58

Эрхэнд амьдардаг байж, заав�##� наашаа зүтгээд гай болж ача�##��##� нэмээд байдаг б�##�айнууд вэ? Хужаадах л шингэж хэвтэхгүй!

Ааааа
Ааааа
2020-02-17 22:27
Reply to  Зочин

Нэгэнт Хятаджсан хүн тэр дагуугаа л явна , Хятадад цус нь Монгол ч цэвэр Хятадаас илүү Хятаджсан хүмүүс байнаа байна.

Зочин
Зочин
2020-02-17 17:45

тэнэг хүүр вэ

Холбоотой мэдээ

Back to top button