ДЭЛХИЙ

Тайланд улс “Westerdam” хөлгийн зорчигчдыг хүлээж авахгүй

Нидерландын “Westerdam” хөлөг онгоц Азийн таван улс орноос нэвтрэх зөвшөөрөл авч чадалгүй 14 хоног далайд хөвсний эцэст Камбож улс хүлээж авсан юм. Энэ сарын 15-наас эхлэн “Westerdam” хөлөг онгоцны зорчигчдыг Камбожийн боомтод буулгаж, гэр гэр рүү нь нисгэж эхэлсэн билээ.

Гэвч өнгөрөгч бямба гарагт /2020.02.15/ тус хөлгөөс буусан эхний бүлэг зорчигчид Малайзын нийслэл Куала Лампур хотоор дайрах үед АНУ-ын иргэн 83 настай эмэгтэйгээс “COVID-19” халдвар илэрсэн байна. Түүнтэй хамт нийт 144 зорчигч Куала Лампурт буужээ.

Үүний дараа Малайз улс “Westerdam” хөлөг онгоцны зорчигчдыг дахин газар нутгаараа дамжин өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Харин өнөөдөр/2020.02.17/ Тайланд улс тус хөлгийн зорчигчдыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: businessinsider.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button