ДЭЛХИЙНИЙГЭМ

Ухань хотын эмнэлгийн дарга шинэ коронавирусийн халдвараар нас баржээ

Covid-19 хэмээн нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдвараар БНХАУ-ын Ухань хот дахь Вучань эмнэлгийн дарга Лиу Зиминь нас баржээ. Тэрбээр тус халдварын талаарх мэдээллийг хамгийн анх олон нийтэд дэлгэж, анхааруулахыг оролдож байсан хүмүүсийн нэгт тооцогддог.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өглөө Хятадын төв телевиз энэ талаар мэдээлсэн байна. Хубэй мужийн Ухань хот нь Covid-19 вирусийн анхлан дэгдсэн голомт хот юм.

Одоогийн байдлаар тус хотод вирусийн тархалтын эсрэг тэмцэж буй 1716 эмнэлгийн байгууллагын ажилчид өөрсдөө халдвар аваад буй тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button