ДЭЛХИЙ

19 настай охин үсний будагнаас харшиж, нүүрнийх нь хэмжээ томорчээ

Парис хотод амьдардаг Элл нэрт 19 настай охин үсээ будуулсны дараа нүүрнийх нь хэмжээ огцом хөөж, томорсон байна. Түүний хэлж буйгаар, үсэнд нь будаг түрхэж эхэлснээс хойш биеийнх нь зарим хэсгүүдэд үе үе загатнах мэдрэмж төрж байсан ба аажмаар амьсгалахад бэрхшээлтэй болж иржээ.

Элл үүний өмнө үсээ хэд хэдэн удаа будуулж байсан, тийм ч учраас үсний будагнаас харшилтай гэдгээ мэдэж байжээ. Гэсэн ч энэ удаагийнх өөрчлөлтөд орж үзээгүй юмсанж.

Тухайн өдрийн орой харшлын эсрэг эм ууж унтаад өглөө сэрэхэд охины хэл хөөж, ярихад хүндрэлтэй болсон байсан гэнэ. Ингээд толинд хартал толгой нь эгээ л хоёр дахин том болчихсон мэт харагджээ.

Ийнхүү эмнэлэгт хандаж, адреналины эмчилгээ хийлгэсний дараа нэг хоногийн дотор биеийн байдал нь эргээд хэвийн болсон байна. Эмч нар охиныг PPD гэж нэрлэгддэг парафенилиндиамин гэх бодист хордсон гэдгийг тогтоожээ.

Зарим төрлийн шампунь, цөөнгүй төрлийн үсний будагнуудад агуулагддаг PPD гэх бодисын хор хөнөөлийг олон нийтэд сэрэмжлүүлэхийн тулд охин өөрийн түүхээ цахим орчинд дэлгэж, хуваалцсан юм байна.

Teenager's head doubles in size.
Woman suffers severe reaction to hair dye

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button