ДЭЛХИЙ

Эвхэгддэг утасны дэлгэц амархан эвдэрдэг болохыг тогтоожээ

Samsung “Galaxy Z Flip” болон Motorola “Razr” утсыг АНУ-д худалдаалж эхлээд удаагүй билээ. Тэгвэл уг утаснуудын дэлгэц нь амархан эвдэрдэг болохыг шүүмжлэгчид тогтоожээ.

Туршилтуудаас үзэхэд “Razr” гар утасны дэлгэцийн хоёр давхарга салсны улмаас мэдрэгч нь гэмтсэн байна. Харин уян шилэн дэлгэцтэй “Galaxy Z Flip” гар утасны дэлгэц хуванцар шиг амархан хагарчээ.

“Samsung” компани  “Шинэ гар утасны дэлгэц хамгаалалтын давхаргатай бөгөөд олон туршилтыг давсан. Дэлгэцийг нугалах үед болгоомжтой ашиглах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Харин “Motorola” компани уг асуудлыг шалгаж байна гэсэн хариу өгчээ.

Сонирхуулахад, өнгөрсөн онд “Samsung” компани анхны эвхэгддэг гар утсаа худалдаанд гаргахынхаа өмнө шүүмжлэгчдэд шалгуулахад мөн л эвдрэл үүсэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Утас авчихаад ингээл үзүүртэй юмаар хатгаа л зура####,шороо асга####,г####аар түлээл сууж байх тэнэг хаа байхав дээ хаахаха

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button