НИЙГЭМ

С.Амарсайхан: Нийслэл рүү орж ирэх иргэдийг нэг бүрчлэн шалгах ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр /2020.02.19/ Налайх дүүрэгт ажиллав.

Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч  буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзлаа. Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хот руу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж байгаа аж.

НМХГ-ын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил хэлэхдээ “Өнгөрсөн шөнийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж, шинэ төрлийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  5000 гаруй  зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх хоёр өрхийн дуудлага ирж яаралтай түргэн тусламжийг өгч ажилласан. Газар дээр нь очиж албаныхан шалгалт хийхэд иргэд яндангаа хөөлж, үнсээ аваагүй, угаар мэдрэгчийг байрнаас нь хөдөлгөсөн зэрэг зөрчлүүд илэрсэн. Сайжруулсан түлшний хувьд үйлдвэрээс  өдөрт 3000-5000 тонн түлш үйлдвэрлэж байгаа, барьцалдуулагч бодис урдаас өдөр бүр 100-200 тонн ирж байгаа” гэв.

Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн байршуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар  нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогийн байдлаар түр замыг нээсэн байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг хийж аюулгүй байдлыг хангах 170 гаруй тэмдэглэгээг тавьсан байгаа. Замын ажлыг үргэлжлүүлэхэд нийслэлийн зүгээс хамааралтай бүх ажлын бэлтгэл хангагдсан” гэж мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button