НИЙГЭМ

Уншуулах номоо цахимаар захиалахаас авхуулаад олон төрлийн үйлчилгээтэй МОНГОЛ КАЛЕНДАР

Цагаан сар, бусад дүйчингийн өдрүүдэд сүм хийдүүдэд ном айлтгуулахын тулд урт дараалалд зогсох, ном айлтгуулсны дараа өөрийн зүгээс ямар бэлтгэл хэрэгтэйг мэдэхгүй байх, ямар нэг яаралтай ажил гарах, ажлын дараа хийдүүдэд очиход ном айлтгал бичдэг газрын хаах цаг болсон зэргээс шалтгаалан багагүй бухимдал үүсэх тохиолдол гардаг.

Тэгвэл энэхүү шинэ үйлчилгээг ашигласнаар эдгээр асуудлуудыг шийдэж, бурхан шүтээнээ эргэж мөргөх, сүм суваргаа гороолж эргэх мэтийн бусад буянаа үйлдэхэд яарч тэвдэх шаардлагагүй болов. Бас нэг чухал зүйл нь хилийн чанадад сурч хөдөлмөрлөж байгаа монголчуудад шинэ боломж нээгдэж буй явдал. Та цахим айлтгалыг гар утасны аппликейшн болон суурин компьютерээс хийх боломжтой.

ЦАХИМ АЙЛТГАЛЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

1. www.mongolcalendar.com цахим хуудас руу хандана.

2. “Цахим айлтгал”-ын хуудас руу нэвтэрнэ.

3. БАГЦААР АЙЛТГУУЛАХ ТУХАЙ

Энэ хэсэгт өнөөдөр Гандантэгчэнлин хийд тэргүүтэй бусад сүм хийдүүдэд уншигдаж байгаа номуудыг хэрэг, тусаар нь 32 багц болгож эрхэм сүсэгтэн танд санал болгож буй юм.

4. БАГЦУУДААС СОНГОЛТ ХИЙХ

Эдгээр багцуудаас сонголт хийж идэвхжүүлэхэд НОМ ХАЙХ цонхны доод хэсэгт багцын номын нэрс гарч ирнэ. Эдгээр номууд бүгд сонгогдсон байдлаар идэвхжсэн байх бөгөөд магадгүй танд энэ удаагийн айлтгалаар уншуулах шаардлагагүй номын нэр жагсаалтанд байвал номын нэрийн урд талд ЗӨВ гэж тэмдэглэгдсэн тэмдгийг арилгахад тэр ном жагсаалтаас хасагдана.

5. НОМ ХАЙХ Энэ хэсэгт та уншуулах номоо монгол кирилл болон латинаар оруулж хайлт хийнэ.

6. УНШУУЛАХ ХИЙДЭЭ СОНГОХ энэ хэсэгт сонгосон номоо унших боломжтой хийдээ сонгоно.

7. НОМ УНШУУЛАХ ӨДӨР СОНГОХ Энэ хэсэгт ном уншуулах хийддээ жилийн 365 өдрийн ямар ч өдрийг сонгон уншуулахаар захиалж болно.

8. ОЛОН ТООТОЙ НОМЫН ЗАХИАЛГА ӨГӨХ

Хэрвээ танд өдөртөө хэд дахин уншуулах эсвэл өдөр дараалан завсаргүй уншуулахаар олон тоотой ном айлтгуулах үед эдгээрийг цонхыг ашиглана.

9. ЗАХИАЛАХ товчийг дарснаар таны сонгосон айлтгал ХЭНД зориулж ХЭНЭЭС уншуулж буйг бөглөх 2-р хэсэгт шилжинэ.

10. Та хэн нэгэнд зориулж ном айлтгуулж буй бол тэр хүндээ “Сэтгэлийн үг” илгээж болох бөгөөд бидэнд цахим шуудангийн хаягийг нь өгөхөд хангалттай.

11. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭГ зөвшөөрч ЗАХИАЛАХ товчийг дарснаар банкны хэсэг рүү нэвтэрч зохих хураамжийг төлснөөр таны айлтгалын захиалга идэвхжинэ. ДАХИН ЗАХИАЛАХ товчийг шинээр сонголт хийхэд ашиглана.

12. Захиалга хүлээн авсан тухай мэдээлэл таны цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ.

13. Таны тухайн өдөр уншигдах айлтгалыг хийд хүлээж авсан тухайгаа цахим шуудангийн хаягаар тань илгээнэ.

ХИЙД ОРОНД ХЭРХЭН БИЕЭ АВЧ ЯВАХ ТУХАЙ АНХААРУУЛГА

• Хийд орон нь бурхан шүтээн бүхий хүндэтгэл бишрэл, буян хураах онцгой газар гэдгийг санах

• Биеийн тамирын, чөлөөт амралтын, хэт богино банзал, этгээд загварын гэх мэт хувцаслалтыг цээрлэж албаны болон үндэсний хувцасыг цэвэр цэмцгэр, зөв боловсон өмсөж хувцасласан байх

• Бохь зажлах, задгай хүнс ил авч явах, элдэв ундаа уухгүй байх

• Чанга дуугаар ярилцах, шуугилдах, зохисгүй үг яриа хэлэх

• Утсаар ярих, бичлэг хийх, зураг авах, элдэв чимээ гаргахыг эрс цээрлэх.

• Шүлс нусаа ил задгай хаях, тамхи татах, хог тарихгүй, ил задгай бие засахгүй байх

• Овор ихтэй цүнх, аюул учруулж болзошгүй хурц үзүүртэй, шингэн болон бусад зүйлс биедээ авч явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болохгүй.

• Нохой, муур зэрэг амьтан авч орохгүй.

• Нийтэд нь хэлбэл үл хүндэтгэсэн аливаа бие, хэл, сэтгэлийн үйл бүрийг хоривоос буян их хураана.

НОМ УНШУУЛАХАД БИЕЧЛЭН ИРЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ УУ

Зарим ном уншуулахад биечлэн ирэх шаардлагатай байдаг. Энэ нь ихэвчлэн тавгийн идээтэй хурдаг сахиус бурхан тахих хурал, ажил үйлс, эрүүл мэндийн тухайд өргүүлэх сэржимтэй ном хурал, бие өвчтэй үед яаралтай айлтгадаг зарим чогын төрлийн ном, засал гүрмийн зарим нэг ном хурлууд байна.

Хэрвээ өөрийн биеэр ирэх боломжгүй бол төлөөний хэн нэгнийг байлгах учиртай ч өөрийн тусын тулд ном айлтгуулж буй хүмүүн үнэн сүжгийг сэтгэлдээ үүсгэх учиртайг болгооно биз ээ.

ТАВГИЙН ИДЭЭ БОЛОН БУСАД БЭЛТГЭЛ, ТҮҮНИЙГ ХОЖИМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР ТАВГИЙН ИДЭЭ- тэй ном уншуулахад тавгийн идээг өөрийн дуртай идэх зүйлээр бэлдэнэ. Хулгайлсан, бусдыг хуурч мэхэлсэн, ариун бус зэрэг буруу амьжиргаагаар олсон зүйлсээр тахилгын тавгийн идээг бэлддэггүй. Ном уншуулсны хойно тахилгын идээгээ рашааны мөн чанартай болсон ариун идээ гэж сүжиглэн үзэж халуун ам бүлийнхэнтэйгээ хуваан хүртдэг, мөн 3 хоногтоо гэрээс юм гаргадаггүй цээрлэдэг учир бас байна.

ДАЛЛАГЫН УУТ – г ихэвчлэн гэртээ ном уншуулах, даллага авах үед ил гаргаж даллах тул гадагш авч явахгүй байх нь дээр юм.

СЭРЖИМ  өргөх зан үйлтэй ном уншуулахад өөрт тохирох үйлэнд зориулж сэржмийн зүйлсийг бэлддэг. Хэрвээ сэржмийг дэлгэрүүлэхийн үйлэнд зориулж байгаа бол сүү, сүүтэй цай, хэл ам, хэрүүл тэмцэл, хулгай зэрэг хатуу үйлэнд зориулж буй бол хар цай, архиар ихэвчлэн өргүүлдэг байна. Ном уншиж гүйцсэний хойно ном уншаач лам сэржмийг аль зүгт, хэзээ өргөхийг зөвлөх болно.

ЭЛС. Маналынлхого, амьдын болон өнгөрөгсдийн Гүнрэг гэх зэрэг ном уншуулсны сүүлд элс өгдөг бөгөөд бие өвчтэй, хэвтэрт байгаа зэрэг бусад шалтгаанаар айлтгуулсан хүний толгой дээр бага зэрэг үрэх, хувцас хунар, ор дэвсгэр, гэр орон зэрэгт сүрчиж, цацах байдлаар хэрэглэнэ. Харин өнгөрөгсдөд бол талийгаачийн хөлнөөс эхлэн толгой хүртэл цацна. Ийнхүү цацахдаа УМ АА ХУМ хэмээн уншина.

БУРХАН РАВНАЙЛУУЛАХ.

Гэр орондоо шинээр бурхан шүтээн залах, талийгчдын хойноос бурхан бүтээлгэх зэрэг үйлээс шалтгаалж шинээр бурхан бүтээлгэн сүм хийдэд равнайлуулах, лам хувраг гэртээ залж равнайлуулдаг. Ийнхүү шүтээн болсон бурханыг гэрийнхээ хоймор /орон сууцны үүд хаашаа ч хамаагүй харах болсон тул гэрийнхээ гарах үүдний эсрэг талыг хоймор тал гэж тооцно/-т хүндэтгэлтэй зална.

НОМ УНШУУЛАХДАА ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

Гурван эрдэнийн адистид цаглашгүй, хуурмаггүй юм. Гэвч ном уншуулж, гүрэм хийлгээд зовлонгоосоо өргөс авсан адил салчихна, хураасан нүгэл хилэнцээ арилгаад нүгэл үгүй болгочихно гэж санах нь буруу бодол юм.

Үүнийг ч Бурхан багш бээр шавь нартаа : -Би та нарын зовлонг гараараа арилгахгүй, хилэнцийг чинь угааж цэвэрлэхгүй, өөрийн эрдмийг юүлж чадахгүй тул гэгээрэлд зөвхөн өөрсдөө шамдах ёстой хэмээн сургасан. Учир нь хэн бүхэн ямагт бие биеэсээ хамаарах шүтэн барилдлагад оршдог тул өөр өөрсдийн хийсэн үйлийн үрийг эдлэх уг, үрийн хуулиас гарахгүй тул бүх зовлонгийн уг болсон мунхаг байдал, хилэнцэт сэтгэлийг тэвчиж, хамаг жаргалын шалтгаан болсон асрал энэрлийн сэтгэлийг төрүүлэхэд хүн өөрөө шамдан суралцаж, хичээн зүтгэх учиртайг мэдэх нь чухал юм.

Ингэж нэг талаас дээдийн номонд суралцах, нөгөө талаас буян хураах үйл болсон дээдийн номыг айлтгуулах зэргээр хүсэхгүй зовлонгийн шалтгааныг боомтилж, жаргалангийн шалтгааныг үргэлж байгуулж байх нь хэрэг ихтэй ажээ.

СЭТГЭЛИЙН БЭЛТГЭЛ. Ном уншуулж буй номын адис жинлавыг хүртэхийн тухайд сэтгэлээ бэлддэг учиртай. Үүнийг сэтгэлийн бэлтгэл хэмээнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eenee
eenee
2020-02-21 09:21

bayrlalaa. saihan medeelel bn

Зочин
Зочин
2020-02-21 10:28

Мунхаг мухар сүсэгтэнүүдэд зориулсан мөнгө угаах аргаа сайн олох юмаа

Орчин цагийн хүн
Орчин цагийн хүн
2020-02-21 19:34

Ном бичүүлэх гэж очерлож, явж суудаг цаг ард хоцорчээ. Маш зөв санаа байна

Zochin
Zochin
2020-03-01 01:17

Tsahimaar nom zahialhad neg lam gargaad unshuulj b. A gesen nomoo buren guitsed zahialsan hundee yga zoriulj unshidag uu

Nergui
Nergui
2021-02-14 19:26

Bayarlalaa saihan medeelel tavisand

Холбоотой мэдээ

Back to top button