ДЭЛХИЙ

Лесото вант улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж хөнөөлгөсөн хэргээр шүүгдэнэ

Африкийн Лесото вант улсын Ерөнхий сайдыг шүүх хурал өнөөдөр /2020.02.21/ болно. Түүний эхнэрийнхээ амийг бусдын гараар захиалж хөнөөлгөсөн үйлдэл нв 2017 онд ил болсон юм.

Ерөнхий сайд Томас Табанегийн талийгч эхнэр Лилопело Табане 2017 оны зургаадугаар сард өөрийн гэрийн гадаа үл таних этгээдүүдэд буудуулж, нас барсан. Сонирхолтой нь, энэ явдал болсноос хойш хоёр хоногийн дараа Томас Ерөнхий сайдын албан тушаалд очиж байжээ.

Тухайн үед эхнэрээсээ салахаар шүүхэд хандаад байсан тэдний харилцааны талаар хөшигний ардах яриа олон бий. Өдгөө 80 настай Томас Табанегийн одоогийн эхнэр, 42 настай Масая Табанег байцаахад 2017 оны аллагын хэрэгт холбоотой нь тогтоогдсон. Иймээс улстөрийн гэхээс илүү хувь хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил байсан байх магадлалтай гэдэг.

Томас Табанег өнөөдрийн шүүх хурлаал ял сонсох өндөр магадлалтай гэж үзэж байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-02-21 12:33

Ene afrikiinxan oorsdiinxoo ach zee shig oxidyg exneree bolgoj avdag sonin xumuus

Холбоотой мэдээ

Back to top button