Нийгмийн

Гурван охин нь эндсэн аав, ээжид гурван сая төгрөг хандивлав

Дархан-Уул аймагт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Н.Алтанзулын бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндсэн.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга аймгийн Засаг дарга Ш.Оргил гурван хүүхдий аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нарт гурван сая төгрөг хандивлан, буяны ажилд нь дэмжлэг үзүүлжээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил ”Эндсэн амь, шархалсан зүрхийг эдгээх, харьцуулах юм гэж юу байх билээ. Үнэхээр их гашуудан харамсаж байгаагаа хувиасаа, гэр бүлээсээ, баг хамт олныхоо өмнөөс илэрхийлье. Сэтгэлийн хаттай байж ахиад олон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болно гэдэгт итгэлтэй байна. Аймгийн зүгээс туслаж болох боломж бүхнээрээ туслаж дэмжих болно” гэв.

Мөн хамгийн чухал зүйл бол сайн сэтгэл зүйчтэй уулзаж, сэтгэл зүйгээ засах гэдгийг онцолжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button